Жульеттагийн дүрийг бүтээхийг мөрөөддөг О.Дөлгөөний хувийн зургаас
2013/10/18
Мөрөөдлийн театрын залуу жүжигчин О.Дөлгөөн нь багадаа бусад охидын адилаар жүжигчин, загвар өмсөгч болохыг мөрөөддөг байжээ. Тэгвэл түүний энэ мөрөөдөл биелэлээ олсон бөгөөд тэрбээр “Хайрын эрэлд”, “Амьдралд тавтай морил” зэрэг хэд хэдэн кинонд гол болон туслах дүрүүдийг бүтээсэн.
Мөн хүмүүс түүний авъяасыг үнэлбэл кино, жүжиг хоёрын аль нэг төрлийг нь онцлолгүйгээр дүр бүтээх хүсэлтэй явах болсон гэнэ.
Жүжигчин эмэгтэйн бас нэг хүсэл нь Ромео Жульетта” жүжгийн гол дүр болох Жульеттагийн дүрийг бүтээхийг мөрөөддөг аж.
Жүжигчин О.Дөлгөөн хамтлагийнхаа “Гээсэн хайраа аваарай” хэмээх өвөрмөц нэртэй хошин шоу тоглолтод оролцоогүй билээ. Учир нь тэрбээр хөл хүнд болоод уран бүтээлээ завсарлах болсон юм.
Түүний хайрыг булааж чадсан азтай хархүү нь Дөлгөөний рекламд тоглодог “Next”-д ажилладаг Очироо гэх залуу хосууд нэг гэрт амьдарч байгаа бөгөөд шинээр мэндлэх хүүхдээ тэсэн ядан хүлээж буй.
Ингээд тун удахгүй ээж болох гэж байгаа залуу жүжигчний хувийн зургаас хүргэж байна.
Д.Ана
Зочин · 2013/10/20
Xol ni aimaar buduun
Зочин · 2013/10/20
Engiim bhdaa l hoorhon ymaa het ih gang**** zohidoggvi ym bna