Оросын балетын одод  өчигдөр манай оронд хүрэлцэн ирсэн билээ. Уран бүтээлчдийг “РУС АРТ” продюссерийн компанийн захирал, хатагтай Анастасия Коваленко тэргүүлж ирсэн юм.

Өнөөдөр  17.00 цагаас ДБЭТ-ын тайзнаа балетын алдартнуудын “Оросын балетын одод” гала тоглолттой. Тоглолтонд К.С.Станиславский, В.И.Немирович -Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид гээд дэлхийн балетын урлагийн нүүр царай болон гялалзаж яваа  ОХУ-ын  сонгодог урлагийн сор болсон долоон хотын 20  балетын гоцлооч бүжих юм.

Түүнчлэн  ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын Гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова,Украйн улсын гавьяат жүжигчин Сергей Сидорский Идорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева, Роман Полковников нар  оролцоно.

УДБЭТ-ын балетчдаас Ч.Ганчимэг, Г.Батчимэг, Б.Саруул, Б.Баасансүрэн, Б:Пүрэв-Очир, Б.Энхтуул, О.Анужин, А.Билгүдэ нар оролцох аж. Уг тоглолт нь маргааш бас тоглогдоно.

Х.Даваа