Байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол поп опера стлилээр уран бүтээлээ туурвиж, дуунд дуртай дуучин монгол түмэндээ хүргэсээр ирсэн “УВЕРТЮРА” хамтлагийн "Өнө мөнх орон" дууны клип нь зарим телевизүүдийн цацахыг хориглосон уран бүтээлийн жагсаалтад бүртгэлтэй байдаг гэнэ.

   Учир нь тухайн үед төрийн эрх барьж байсан зарим эрх мэдэлтнүүдийн дүрсийг ашигласанд тэд дургүйцэн мөнгө өгье наад хэсгээ хас хэмээн дарамт шахалтыг үзүүлж байсан гэж тус хамтлагийн Продюсер, хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг саяхан өгсөн нэгэн ярилцлагдаа дурьджээ.

   Уг дууны клипыг "Милл" кино компанийнхан бүтээсэн бөгөөд аялгууг Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Шарав, шүлгийг Л.Өлзийтөгс бичжээ. Дашрамд дуулгахад “УВЕРТЮРА” хамтлаг хэдхэн хоногийн дараа анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа юм.

Та бүхэн дараах клипээс мөнгө амласан улс төрчдийг харж болох аж.


Бэлтгэсэн: Д.Ана