Доллар 2560 болов
2016/11/10
Өнөөдөр өглөө Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 2428 төгрөг 08 мөнгөтэй тэнцэж байсан талаар мэдээлж байсан билээ.
Гэтэл үдээс хойшдоо долларын ханш гадуур буюу Найман шарга худалдааны төвд огцом өөрчлөлт оржээ.
Найман шаргад өнөө өглөө нэг ам.долларыг 2476 төгрөгөөр худалдан авч 2485 төгрөгөөр арилжиж байсан бол үдээс хойшдоо нэг ам.долларыг 2535 төгрөгөөр худалдан авч 2560 төгрөгт худалдаалж байна.
Энэ үнэ одоогоор зөвхөн Найман Шарга худалдааны төвд ийм байдалтай байгаа ба арилжааны банкуудад ам.долларыг 2420-2475 төгрөгөөр худалдан авч, 2446-2485 төгрөгөөр арилжиж байна. Мөн “Номин карт” ББСБ 2475 төгрөгөөр авч, 2.495 төгрөгөөр арилжиж байна.
Сүүлийн үед ихээхэн хэлбэлзэлтэй байгаа ам.долларын ханш ганц өдрийн дотор бараг 100 төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр өсөлт болоод байна.
Б.ГЭРЭЛ