2016.11.12 / БИЛГИЙН ТООЛЛЫН 13
ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН
ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

 

Үс засуулбал: Жаргал ирнэ.
Наран ургах, шингэх: 08.00-17.23
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Төмөр


Аргын тооллын 11 сарын 12, Санчир гараг. Билгийн тооллын 13, Дэлгэрүүлэгч одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 8 цаг 00 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.