ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн Монгол дахь анхны тоглолт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Дельфинарий” нэртэй цэнхэр асарт болж байгаа билээ.

Гадаад харилцааг дэмжин ажиллагч “Тэнгэрийн Модун” ТББ, Московский Дельфинарий хамтран зохион байгуулж байна. 

Уншигч та бүхэнд үзвэрийн цагийн хуваарыг танилцуулахад даваа, мягмар гаригт амарч, лхагва, пүрэв, баасан гаригт 18 цагаас, бямба, ням гаригт 12:00, 15:00, 18:00 цагуудад тоглож байна.

Та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.

М.Буянжаргал