МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Х.Болдмандал сонгогдлоо
2016/11/15
МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны хурал энэ сарын есөнд болж даргаар Х.Болдмандалыг сонголоо. Тус хуралдаанаар Хяналтын Ерөнхий хорооны даргийг сонгохоос гадна төрийн албанд шилжин ажиллаж буй зарим гишүүнийг чөлөөлөх асуудлыг шийдвэрлэсэн юм. УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд Хяналтын ерөнхий хорооны даргад Х.Болдмандал, С.Батмөнх нарын нэрийг дэвшүүлснээс Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн дийлэнх олонхийн саналаар Х.Болдмандал сонгогдсон юм.
Боловсрол:
- 1989 онд Нийслэлийн 52-р дунд сургуулийг төгссөн
- 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг "Эрхзүйч" мэргэжлээр
- 2006 онд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал" сэдвээр Хууль зүйн ухааны "Магистр"-ын зэрэг хамгаалсан,
- 2009 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр төгссөн,
- 2016- Удирдлагын академийн "Докторант"
Австрали, Швейцарь, Сингапур, БНСУ, БНХАУ зэрэг улсуудад урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлсэн.
Ажлын туршлага:
- 1990-1993 онд Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт салааны орлогч, салаан захирагч,
- 2000-2005 онд Баянгол дүүргийн Засаг даргийн тамгын газарт Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх,
- 2005-2006 онд МАН/МАХН/ -ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан
- 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн,
- 2008-2009 онд Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын орлогч дарга,
- 2009-2012 онд Мэдээлэл шуудан, Харилцаа холбоо технологийн газарт Тамгын газрын дарга,
- 2013 -оноос МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны гишүүн
- 2015-оноос МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны дэд дарга
- 2016 оны 11 сараас МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны даргаар ажиллаж байна.
Т.Улаан