Сайн байна уу. Би одоо 27 той эмэгтэй. Нэг хүүхэдтэй. Нөхөртэйгээ уг нь сайхан л байлаа. Одоо харин хамт байх хэцүү байна.

Учир нь би нэг залуутай холбогдоод тэрийг нөхөр маань мэдсэн. Би гэхдээ холбогдсон ч гэж дээ тэр залуу надаа сайн энэ тэр гээд л ярьдаг байсан. Би ч өөрөөсөө түлхээд нээх харьцдаггүй байсан юм. Гэтэл үүнийг маань нөхөр мэдсэн. Бид хоёр энэ асуудлаас болж тусдаа жил гаруй амьдарсан, надад итгэхгүй байхаар нь тайлбар хийхийг хүсээгүй.

Гэсэн ч дахиад эргээд нийлсэн л дээ. Одоо гэтэл өнгөрсөн яриагаа дахиад л сөхөж яриад хэрүүл өдөх юм. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд ч би хараат бус байдалд сурсан байна. Тийм болохоор иймэрхүү утгагүй хэрүүлээс залхаад дахиад хамт байхаас залхаад байх юм.