Чөлөөт бөхийн холбооныхон хоорондоо зодолджээ
2016/11/20
Монголын чөлөөт бөхийн холбооныхон гар зөрүүлжээ. Энэ тухай Монголын чөлөөт бөхийн холбоо албан ёсны сайтдаа “Гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын хэсэг дасгалжуулагчид, БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны тамирчид тухайлбал Гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер П.Орхон, Б.Одончимэг, Э.Цэвэгмид нарын хорь гаруй хүн өчигдөр Спортын төв ордонд байрлах Монголын чөлөөт бөхийн холбооны албан өрөө, холбооны эд хөрөнгө, иргэний эрх чөлөөнд халдлаа” хэмээжээ.
Цаашлаад ”МЧБХ-ны хурлын мандат олголт 14.00 цагаас эхлэхээр товлогдсон байсан боловч дээрх хүмүүс хурлын төлөөлөгчдийн мандат, хурлын материал зэргийг хүчээр булаан авч, ширээ сандал, компьютер, принтер зэрэг эд зүйлсийг эвдлэн бусниуллаа. Тэр дундаа Гавьяат тамирчин О.Пүрэвбаатар согтуугаар МЧБХ-ны албан өрөөнд орж хурлын төлөөлөгчдийн бүртгэлийг урж танхайрсан. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан холбооны хурлын төлөөлөгчдөд мандат олгох боломжгүй байдалд хүрээд байна” хэмээн хурлаа “BLUE SKY” зочид буудлын хоёрдугаар давхрын Хурлын танхимд болгон өөрчилснөө дурджээ.
amjilt.com
буруу гэж бодож байна · 2016/11/21
ноднингоос хойш л багш нар нь хэл ам үүсгээд л байсан.түүнээс ч болж тамирчид нь амжилт үзүүлээгүй.задарсан, хүмүүжилгүй этгээдүүдүү.өөрсдөө суудал булаацалдаад байгаа нөхдүүд юм бишүү.улс орныхоо нэрийг гутаасан зэрлэг хүмүүс удирдаж чадахгүй л байхгүй юу даа???худлаа хүмүүсийг хооронд нь хагалан бутаргаж,талцуулж байна. болохгүй бол хуулийн арга хэмжээ ав
зочин · 2016/11/21
Мандахнаран гэж эргүү юмнаас болж ийм юм болж байгаа юм
өө · 2016/11/21
захын нэг холбооны хурал төрийн ордонд болоод байвал юу болох вэ
zochin · 2016/11/21
dasgaljuulagch tamirchidaa demjij bn.choloot bohiin holboog udirdaj baigaa uhaantai nohduudiig bi mongol humuus lav bish bololtoi gej harj bn.ooroor evteihen evluulj heleh ug mongol helnii ugiin sangaas oldohgui bn.
zochin · 2016/11/20
YAGAAD ,NEGDEED NIILEED HIIJ BOLDOGGUI YM BE.ZORILGO CHINI IJILHEN BIZDEE.BUHIMDAJ BAIGAA GADUURHAGDSAN HUMUUSIIG DEMJIJ BAINA.TED AMDRALAA ENE SPORTIIN TOLOO ZORIULSAN BOL YAH CH ARGA ALGA.ZUURALDHAAS.
Зочин · 2016/11/20
Zow yadgiin muusain nowshnuud hohi ni
Зочин · 2016/11/20
Zuv demjij bn Oosko ,Mandahnaran nart bayr hurgey bolj bn