Ёкозүна Какүрюү башёг ганцаараа тэргүүлж байна
2016/11/20
Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башёгийн эхний найман өдрийн барилдаан өндөрлөөд байна. Шинээр ёкозүна цолны төлөө барилдаж буй озэки Гоэйдо өнөөдөр сэкиваки Окиноүмид өвдөг шороодон хоёр унаатай болжээ. Тэмцээнийг ганцаараа нэг ч унаагүй тэргүүлж буй Какүрюү аварга өнөөдөр Тамавашиг орхисон байна. Ингэснээр дээд зиндаанаасаа хамгийн түрүүнд 50 хувийн амжилтаа үзүүллээ. Хакүхо, Харүмафүжи аваргаад өндөөрө өрсөлдөгчөө төвөггүйхэн давж, долоон даваа нэг унаатай болжээ. Цолоо алдахгүйн төлөө барилдаж буй озэки Тэрүнофүжи өнөөдөр озэки Котошюгикүг давж, зургаа дахь даваагаа авлаа. Манай бөхчүүдээс Араваши 6-2 амжилттай явна.
Өнөөдөр.мн