Шөнө нийтийн тээвэр зурган илэрцүүд

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилж байхад автобус хүлээн бээрч зогсогчид олшров. Үдэш 21 цагаас хойш бол өдрийн од шиг цөөн автобус гэлдэрнэ. Сая гаруй хүн амтай хотын оршин суугчид бүгд өглөө есөн цагт ажилдаа ирээд, орой 18 цагт тардаг хуультай биш шүү дээ.

 

Автобусанд чихэлдэх зурган илэрцүүдҮдэш орой болтол ажилладаг хүмүүс олон байгаа. Гэтэл энэ хүмүүс сэтгэлгүй нийтийн тээврийг царайчлахад хүрлээ. Ядахдаа микро автобуснуудыг “заазалчихсан”. Тэд уг нь том автобусны хүрч чаддаггүй хэсэгт, шөнийн цагуудыг нь “нөхдөг” байсан. Одоо бол микронуудыг орлох үйлчилгээ алга. Гэсэн мөртлөө автобусны үйлчилгээний цаг богиносоод байгаа.

Уул шугамандаа бол замын түгжрэлд хувь нэмрээ оруулахгүй, нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдээ урамшуулмаар байгаа юм. Гэтэл бүр “торгоод” байх бололтой. Автобус эрт зогсохоор иргэд такси, унаа бараадах хэрэгтэй болно. Яаж ийж байгаад машинтай болохыг хичээнэ. Хямралын үед иргэдийнхээ халааснаас гарах мөнгийг улам бүр нэмэхэд хувь нэмрээ оруулж байгаа хотын дарга ингэж байгаад нэг юм дуулна шүү. Засгийн газар эдийн засгаа хямралаас гаргах төлөвлөгөө зохиож байгаа гэсэн.

Бүсээ чангалсан иргэдийнхээ амьдралыг хөнгөвчлөх алхмууд хийж байж их хотын стрессийг багасгана шүү дээ. Нийтийн тээврийн "гүйх" цагийг жаахан сунгачихад л олон хүний амьдралыг хөнгөвчилнө дөө.