Ардчиллын жилүүдэд "Казино"-гийн гэх хэрэгт нэр холбогдож, шоронгийн хаалга татаж явсан нэр бүхий эрхмүүд өнөө хүртэл АН-д нөлөөтэй хэвээр байна.

Тэдний нэг Монголын нэртэй бизнесмэн Л.Байгаль олны өмнө ил гардаггүй ч намынхаа дотоод асуудалд нэлээд гүнзгий бөгөөд эрх мэдэл бүхий оролцдог.

Аль социализмын үед Ардын хянан шалгах хороог тэргүүлж явсан тэрээр шударга, зарчимчаараа намынхаа бусад гишүүдээс эрс ялгардаг. Энэ зан чанарыг нь үнэлж АН-ынхан түүнд Ёс зүйн хороогоо даатгаж, Л.Байгаль ч намын гишүүдийн тархийг базах үүрэгт ажилдаа шамдан орсон сурагтай.


Л.Хэрлэн

Эх сурвалж: “Өөр мэдээ”