Хүний шашин шүтэх, эс шүтэх нь хувь хүний сонголт, үндсэн хуулиар олгогдсон эрх.  Харин шашин шүтэж, засал хийлгэж байгаа нь энэ гээд гэмтэх тохиолдол гарсаар байна.  Яг ийм жишээ энэ сарын  22-нд гарсан байна.  Тодруулбал Б гэх 32 настай эр  бөөгийн зан үйл хийлгүүлж байхдаа халуун чулууны уураар  ариулуулсан байна.  Энэ үедээ нүүр, цээж, гуя зэрэг газраа түлэгдсэн байна. Улмаар ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Хэрвээ ГССҮТ-д хүн ирсэн бол тухайн эмнэлгийн цагдаа  хэргийг цагдаагийн байгууллагад мэдээлдэг. Улмаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгадаг. Бөөлүүлж байгаа энэ хэргийг мөн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.

Тиймээс шашны зан үйл хийлгэхдээ аюулгүй байдлаа анхаарч, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос сэрэмжлүүлж байна.  

М.Мөнгөн