2016 оны сар тутмын зурхайг та бүхэндээ хүргэж дууслаа, одоо XII сарын зурхайг хүлээн авна уу. 

ХОНИНЫ ОРД

2016 оны 12-р сард Хонь олон нийтэд алдарших боломжийг бүү алдаарай. Бүх үйл явдал таныг тойрон эргэлдэх бололтой. Ийм алдар цууд хүрсний дараа зарим атаархуу хүмүүс ар хударгаар шүүмжилж шивнэлдэх нь ойлгомжтой. Иймээс таныг гэнэт өрөөнд орж ирэхэд хүмүүс дуугаа хураавал бүү гайхаарай. Та үргэлж олны өмнө байх тул алхсан гишгэсэн мөрийг тань хүртэл ажиж байгаа. Ийм байдал танд таалагдахгүй байх. Бэрхшээл, хүндрэл үүсвэл та өөрөө өдөөсөн болж таарна. Толинд туссан дүрээ таалагдсангүй гээд толийг хагалах хэрэггүй. Түүний оронд өөрийгөө улам сайжруулахыг хичээ.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Хонь 12-р сард янаг амрагийн адал явдлыг хүсэх ч энэ нь бодит амьдрал дээр хэрэгжихгүй бололтой. Ганц бие хүмүүс шинэ харилцаа үүсгэж чадахгүй байх гэж одод урьдаас танд анхааруулж байна. Энэ нь ажлын их ачаалалтай холбоотой байх. Гэр бүлтэй Хонь өөрийн хань ижилдээ хэт өндөр шаардлага тавьж магадгүй. Юу хүсч байгаагаа та өөрөө ч мэдэхгүй тул хайртай хүн тань шаналах байх. Ахуйн асуудлаар хөөцөлдөж, Шинэ жилийн баярт бэлдэж сарын сүүлийг өнгөрөөнө. Хамтдаа амжуулбал бүр сайн, та хоёрын харилцаа улам бэхжинэ.

Ажил, мөнгө санхүү: 
Ажил дээр онцын өөрчлөлтгүй. Хамт олон, багаар ажиллахад хамгийн таатай цаг ирлээ. Хурдан, гавшгай танд хамт ажиллагсдын хэрсүү ухаан тус болно. Таны алдааг хэлж өгвөл өдөөн хатгалга гэж андуурч болохгүй. Зөрчил, сөргөлдөөнөөс зайлсхий. Яагаад гэвэл та ялж чадахгүй. Хонь албан ажил дээр онол ярихын оронд биеэр үлгэрлэ. Дээш өөрөө дэвшихгүй ч бусад хүн албан тушаал ахихад тусална. Мөнгөө хэмнэ, их мөнгө бүү цац. Таны ашиг орлого одоогоор их биш байна.  

Эрүүл мэнд: 
Ходоод гэдэсний өвчнөөс сэргийл. Энэ сард ходоодны үрэвсэл, ходоодны шархлаа болж магадгүй. Баяраар хүнд байдалд орохоос сэргийлэн эртнээс биеэ бэлд. Хоолондоо агшаамал, йогурт ахиу хэрэглэ. Эс тэгвэл дараа нь эм уух хэрэг гарна. 

Азтай өдөр: 1, 3, 16, 19, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 4, 8, 9, 18, 22, 26. 


ҮХРИЙН ОРД


Энэ ордынхны хувьд 12-р сар нэн таатай, азтай одтой байна. Та урагшаа их хурдлахгүй ч тууштай ахисаар байх болно. Эргэн тойрны хүмүүс таны санаа, төлөвлөгөөг дэмжиж, нөхцөл байдал ч тааламжтай байна. Хэрэгтэй гэж үзсэн бүхнээ та энэ сард амжуулах төлөвтэй. Хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлж чадах буюу түүндээ алхам дөхөж очно гэж одод амлаж байна. Иймээс та өөртөө сэтгэл хангалуун байж болно. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Энэ сарын янаг амрагийн явдал танд хурц тод сэтгэгдэл үлдээнэ. Өөрийгөө хөндлөнгөөс ажигла, тэгээд сонгосон амрагтайгаа хэр зохицолдож байгаа талаар бод. Үхэр энэ сард өөрийн зөн совинд итгэвэл зохино. Сэтгэл догдлолоо дарах гэж оролдох хэрэггүй, сэтгэл зүрхээ чагна. Хайртай хүнээ ойлгохыг оролд, тэр наанаа нэг юм ярьснаа дотроо огт өөр юм бодож байж магадгүй. 12-р сар үр хүүхэдтэй болоход нэн таатай гэж одод зөвлөж байна. Түүнчлэн өөрийн найз нөхөд, ах дүүгийнхээ хүүхдийн загалмайлсан эх, эцэг болохоос бүү татгалзаарай. 

Ажил, мөнгө санхүү: 
Үхэр энэ сард ажлын байр, өдрийн дэглэм, цагийн хуваариа илүү зөв, оновчтой зохион байгуулах ажилд ханцуй шамлан орно. Ганцаараа энэ бүхнийг хийж амжихгүй гээд бусдаас тусламж хүсэх бололтой. Гэвч бүгд дор бүрнээ өөрийн ажилдаа түүртээд танд нэг их тус болохгүй байх. Шинэ оны өмнө бүх ажлаа дуусгахаар шийднэ. Гэвч та нэгэн зэрэг хэт олон ажил барьж авснаас болоод үр дүн багатай байна. Иймээс та бүх ажлаа жигд хуваарилан, дэс дараалан гүйцэтгэвэл хөдөлмөрийн бүтээмж ихэснэ. 12-р сарын эхээр урсгал ажлуудаа цэгцэл, шинэ төсөл бүү эхэл. Мөнгө олох стандарт бус арга сэдэх байх. Санхүүгийн байдал хэвийн байна. 

Эрүүл мэнд: 
Өдөр тутмын амьдралдаа зөв хооллолтыг хэвшүүл. Эрүүл мэнддээ анхаар, урьдчилан сэргийлэх болон ардын эмчилгээ хийлгэвэл зохино. Жишээ нь нуруугаа эрүүл хэвээр байлгахын тулд сард хэдэн удаа иллэг хийлгэхэд гэмгүй.  

Азтай өдөр: 1, 3, 9, 16, 24, 28.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 4, 12, 14, 22, 25, 27.   


ИХРИЙН ОРД


Ихэр энэ сард их тэсвэр тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ ордод төрсөн хүмүүс хувирамтгүй, тогтворгүй бөгөөд нэгэн хэвийн байдлыг тэвчдэггүй. Нэг асуудлаас нөгөөд үсэрч, алин дээр ч удаан тогтдоггүй билээ. Одоо та энэ зуршлаа март, ядаж энэ 12-р сард мартаарай. Урсгал ажлаас түр завсарлага авч, хаа нэг тийшээ очиж амар. Эргэн тойронд өрнөж байгаа үйл явдлыг ажигла. Бие даан юу ч бүү хий, яагаад гэвэл та одоо идэвхтэй үйл ажиллагаанд бэлэн биш байна. Төрөл садантай зөрчилдөж магадгүй, эсвэл та хоёрын нэг нь хэлэлцэж тохирсноо зөрчсөн бололтой. Нөхцөл байдал өөрчлөгдсөн бөгөөд цаг хугацааны улмаас тохироогоо өөрчлөх хэрэг гарч мэднэ. Та зөвшилцөлд хүрэхийг эрмэлзэнэ, цаг явах тусам бүр хэцүү болохыг анхаар. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Хань ижилтэй Ихэр энэ сард гэнэт амин хувиа хичээсэн алхам хийх хандлагатай. Ийм үйлдэл сөрөг үр дагавартай гэдгийг анхааралдаа ав. Өмнө нь иймэрхүү байдалд орж байснаа та аль хэдийн мартсан бололтой. Ганц бие хүмүүс 12-р сард амрагийн харилцааг харж явдаг хүнтэйгээ тогтоож чадна. Гэхдээ янаг амрагийн явдлаа гүнзгийрүүлэх гэж бүү оролд, хүлээ. 

Ажил, мөнгө санхүү: 
Ажил төрөл тогтворгүй байх төлөвтэй. Таны сайхан мөрөөдөл, итгэл найдвар талаар өнгөрч магадгүй. Нэг үе дээшилсэн ч нөхцөл байдал амаргүй байна. 12-р сард таны ажил 0нэмэгдэж, ачаалал ихсэх тул бүтээлч чадвараа харуулах цаг зав үлдэхгүй. Ажлын дүрмийг чанд мөрд. Эсвэл энэ талаар даргатайгаа зөвлөлд. Байдал буруугаар эргэвэл өөрийгөө өмгөөл. Шинэ жилийн баяраас болж таны төсөв нимгэрэх байх. Баяраар хэр их мөнгө зарцуулахаа төлөвлө, бүү хэтрүүл. Зээл авах асуудал бүтэхгүй байх. 

Эрүүл мэнд: 
Эрүүл мэндийн байдал сайн. Ихрийн бие бага зэрэг өвдсөн ч шалихгүй тул сэтгэл санаагаа бүү чилээ. Харин энэ сард архи, согтууруулах ундааг бүү хэтрүүлж хэрэглэ. Тэр тусмаа хэдэн өдөр дараалж ууж болохгүй. 

Азтай өдөр: 1, 6, 12, 18, 28, 31.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 4, 8, 15, 17, 25, 26. 


МЭЛХИЙН ОРД

Мэлхий энэ сард дурлалдаа согтсон хүн шиг байх бололтой. Үнэхээр дурласан эсэх нь чухал биш. Та олон юм мартаж магадгүй, амласнаа ч мартах байх. Яагаад гэвэл нэг зүйлээс нөгөө рүү үсчих шинжтэй. Хүмүүс таны амлалтыг сануулахад анх удаа сонсч байгаа мэт санагдаж магадгүй. Танд учрыг ярьж тайлбарлаж өгсөн ч та дотроо огт өөр хувилбарыг төсөөлж, түүндээ итгэх бололтой. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Сарын эхээр шинэ хүмүүстэй танилцахад тохиромжтой. Мэлхий амрагийн харилцаа тогтоох төдийгүй хоёрдмол байдалд орно. Та өөрөө үүнд хэрхэн хандахаас олон юм хамаарна. Шинэ харилцаа удаан үргэлжлэх эсэхэд санаа зовохгүй бол бүх зүйл хөгжилтэй, цэнгэл жаргалтай. Харин та энэ бүхэнд ул суурьтай хандвал уур уцаар төрж хүнд ачаа үүрсэн мэт санагдана. Иймээс ганцаар үлдэхийн оронд тэвчих нь дээр гэж одод зөвлөж байна. Харин гэр бүлтэй Мэлхийн хувьд одоо шинэ боломж, хэтийн сайхан төлөв нээгдэх болно. Та нар дундаа данс нээж, харилцаагаа бэхжүүлнэ. Гэвч энэ үед төрөл саднаасаа хөндийрч болзошгүй. Танд цаг зав байхгүй эсвэл харилцан гомдох шинжтэй. 

Ажил, мөнгө санхүү: 
Ажил мэргэжлийн салбарт хуучин алдаагаа засах цаг. Мэлхий одоо ажилдаа хандах хандлагаа өөрчил, эсвэл өөр схем ашигла. Ингэснээр ажил үүргээ хурдан, илүү чанартай гүйцэтгэнэ. Бас хүч бага зарцуулах байх. Бизнесмэнүүд энэ сард шинэ бизнес нээх буюу хуучин төслөө амжилттай урагшлуулна. Хөлсний ажилтан Мэлхий одоо хамтын биш харин хувийн төслөө барьж авахад тохиромжтой. Таны санаа амжилттай хэрэгжинэ. Үр дүнгээ гаргаж, мэргэжлийн салбарт тэргүүлэх чиг хандлагаа тодорхойл. Мөнгөний хувьд та тодорхой хэмжээний мөнгийг зарцуулахад бэлд. Үүнийгээ бүү хэтрүүл.

Эрүүл мэнд: 
Ханиад, грипп байнга тусч болзошгүй. Вирус тээгчээс халдвар авч магадгүй. Дархлаа сайжруулах тусгай эм уугаарай, мөн ариун цэврийг сайтар сахь. 

Азтай өдөр: 1, 7, 13, 16, 21, 23, 28.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 4, 10, 14, 17, 22, 29.  


АРСЛАНГИЙН ОРД


Арслан энэ сард өөртөө бүрэн сэтгэл хангалуун байна. Та өөрийгөө ямраар харахыг хүссэн яг тийм байж чадна. Арсланг ам нээхэд бүгд анхаарч, эргэн тойрныхон таныг улам хүндлэх болно. Өмнө нь нөхцөл байдлын улмаас өөрийгөө хамгийн сайн талаас харуулж чадаагүй гэж та үзэх байх. Гэвч дүгнэлт хийх гэж бүү яар, ирэх сард байдал дахиад хуучин хэвэндээ орж магадгүй. Энэ үед ямар ч оролдлого хийсэн бүтэмжтэй, амжилтад хүрч чадна. 12-р сар Арслангийн хувьд өвөрмөц туршилтын сар байна.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Амрагийн харилцаанд өөрчлөлт орохгүй. Харин ганц бие Арслан эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна. Анх тааралдсантайгаа дотносвол заяаны ханиа олж учрахгүй нь ойлгомжтой.  Юу ч хийхгүй суугаад байвал мөрөөдөл биелэхгүй. Хагацсан хос нэг хэсэгтээ хов жив, цуу ярианы бай болно. Гэр бүлтэй Арслан харилцаанд жаахан ан цав гарсныг мэдэрнэ. Та байнга бууж өгсөөр залхаж, өөрт таарах ханиа олоогүй гэж үзэх байх. 

Ажил, мөнгө санхүү: 
Ажлын байран дээр хөл үймээн, будилаан гарах шинжтэй. Та ажилтай мантай болно. Ажлын бүтээмж эрс унах тул энэ үед том төлөвлөгөө гаргах хэрэггүй. Ачааллаа бууруул. Жижиг сажиг асуудал хүчээ үрэлгүй, зөвхөн гол ажилд анхаарлаа хандуулан ажилла. Сайн холбоо харилцаа байх ч тэдэнд найдах хэрэггүй. Тэд танд таалагдахгүй шийдлийг санал болгох байх. Эсвэл та цагаа олоогүй бололтой. Мөнгө санхүү хэвийн, гэхдээ энэ сард их хэмжээний зардал гарах шинжтэй. Бага багаар гарсаар нийлээд их мөнгө болно. Дээш дэвшүүлэхийг хүсэхийн өмнө эхлээд үндэс суурийг бэлд. Гэнэт та өөрийн хүссэн том бараа, бүтээгдэхүүнээ авах боломжгүй болж магадгүй. 

Эрүүл мэнд: 
Биеийн байдал жаахан тавгүйрхэх шинжтэй. Энэ нь дотоод шүүрлийн булчирхайн ажиллагаа доголдсонтой холбоотой байж магадгүй. Нойр булчирхайн шинжилгээ хийлгэ. Азаар мэс засалд орох шаардлага гарахгүй. 

Азтай өдөр: 1, 9, 13, 24, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 6, 12, 14, 17, 22, 27


ОХИНЫ ОРД

Охины ордынхон энэ сард олон асуудлаа шийдэж чадна. Зорилго тэмүүллээсээ бүү ухар, бүү хазай. Эргэн тойрны хүмүүсийн сэтгэлийг зовоохгүй гэж байгаа бол, мөн тэднээс хамаарахыг хүсэхгүй байгаа бол өөрөө энэ байдлаас гарах гарцыг олох хэрэгтэй. Бусад хүн танаас илүү байгаа нь чухал биш, харин та өөрөө хэр зэрэг хичээн зүтгэж байгаа нь ач холбогдолтой гэдгийг бүү март. 12-р сард таны мэргэжлийн ур чадварыг сорих шалгалт ирэх төлөвтэй. Мэргэжилтнээс тусламж хүс, хамт ажиллахыг гуй.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Янаг амрагийн харилцаан дээр та нэг л алдаагаа дахин давтан гаргах бололтой. Ялгаа нь амраг солигдох байх. Гэр бүлтэй Охин хайртай хүндээ анхаарал, халамж тавь гэж одод сэрэмжлүүлж байна. Таны амраг нилээд залхаж, бүх юм уйтгартай нэгэн хэвийн гэж таныг буруутгана. Харин та эдгээр шүүмжлэл, буруутгалыг үндэслэлгүй, шударга бус гэх шинжтэй. Заримдаа та дотоод шинэчлэлийг мэдэрч, адал явдал эрж хайж магадгүй. Гэвч 12-р сард ямар ч сээтгэнэл байж болохгүй. Үр хүүхдүүдийн хүмүүжилд анхаар. Тэдэнд чихэр, ташуурын аргыг тэнцүү хэрэглээрэй. 

Ажил, мөнгө санхүү: 
Ажлын үр дүнгээ гаргах оролдлого бүтэлгүйтэх төлөвтэй. Бага сага алдаа дутагдлаа засч залруулах ажил ар араасаа ундарна. 12-р сард хамт ажиллагсадтай нилээд зөрчилдөх шинжтэй. Тэд таныг амиа хичээсэн, ашигч гэж буруутгах байх. Одоо мөнгө зээлэхэд тохиромжтой үе биш. Учир нь та энэ мөнгөө удаан хугацааны турш буцааж өгч чадахгүй бололтой. Мөн банкаас зээл авахаас зайлсхийсэн нь дээр. Энэ сард өөрт байгаа мөнгөөр болгохыг хичээгээрэй. 

Эрүүл мэнд: 
Арьсны байдалд анхаарлаа хандуулах цаг ирлээ. Арьс үрэвсэх, шархлах зэргээс сэрэмжил. Болохгүй бол арьсны эмчид хандаарай. Баярын өдрүүдэд хэтрүүлж идэж болохгүй. Үүнээс болж асуудал үүсэх шинжтэй. 

Азтай өдөр: 1, 9, 13, 20, 23, 28, 31.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 4, 8, 17, 22, 25. 


ЖИНЛҮҮРИЙН ОРД

12-р сард Жинлүүр нөхцөл байдлыг бүрэн хянаж, өөрөө амьдралынхаа эзэн байна. Таны хүссэнээр бүх юм өрнөх төлөвтэй. Хязгааргүй боломж гарч ирэхэд та хүчирхэг байхаас айж магадгүй. Энэ тохиолдолд голдуу өөрт дасал болсон хувилбарыг сонгодог. Хэрэв Жинлүүр ийм алхам хийвэл өмнө гаргасан алдаагаа давтаж болзошгүй. Тэгээд шинэ боломжийг ашиглахгүй өнгөрнө. Хэрэв та сонголтоос айж байгаа бол юу ч бүү сонго. Зайгаа барь, нөхцөл байдал өөрөө өрнөг. Та хөндлөнгөөс зүгээр ажигла. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Ганц бие Жинлүүр хэн нэгэнтэй харилцаа тогтоох гэж нилээд шаналж, бүтэлгүйтэх байх. Та анх танилцахдаа түүнийг тоогоогүй гэж болно. Жинлүүр өөрөө эхэлж өднө гэж бараг үгүй. Мөн та хувийн эрх чөлөөгөө ихэд эрхэмлэдэг, хэнийг ч сонсохыг хүсдэггүй нь үүнд нөлөөлнө. Түүнчлэн энэ ордынхон бусдын эрх чөлөөг хүлээн зөвшөөрөхгүй, амрагаа захирах хандлагатай. Иймээс та хоёр зөвшилцөлд хүрч чадахгүй байх. Хайрын холбоо параллель бол таагүй эргэхийг анхаар. Гэр бүлтэй Жинлүүрийн үр хүүхдүүд өвдөж болзошгүй. Тэд хаана, хэнтэй байгааг үргэлж шалга, хяна.

Ажил, мөнгө санхүү: 
Ажил дээр та өөрийн зөв гэж үзсэнийг хийж чадна. Хамтын төслийн оролцогч болно. Та өөрөө ирээдүйн үйл ажиллагаанд хэрэгтэй туршлага хуримтлуулна. Дээд удирдлагын амлалтад итгэх хэрэггүй, хэрэгжихгүй байх магадлалтай. Иймээс та өөрөө асуудлын учрыг олох хэрэг гарна. Албан тушаал ахихгүй бололтой. Мөнгө санхүүгийн тал дээр эрсдэлтэй алхмаас зайлсхий. Таны орлого гэнэт багасч магадгүй, та хүссэнээ авч чадахгүй байх. Энд буруутан байхгүй, нөхцөл байдал ингэж эргэсэн. Иймээс хэмнэлттэй амьдар.

Эрүүл мэнд: 
Бие жаахан тавгүйрхэж магадгүй. Онош хурдан гарахгүй байсан ч бүү сандар. Аяндаа эрүүл мэндийн байдал сайжирна. Ургамлын цай уу, кофегоос татгалзаарай. 

Азтай өдөр: 1, 6, 12, 18, 28, 31.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 4, 8, 15, 17, 25, 26. 


ХИЛЭНЦИЙН ОРД

Энэ ордынхон 12-р сард ар араасаа үргэлжилсэн олон үйл явдалд умбаж, баримжаа алдах шинжтэй. Та өөрийн хувь нэмрээ оруулж болох ч энэ нь нөхцөл байдалд нөлөөлөхгүй байх. Бүхнийг урсгалаар тавь, цааш жамаараа өрнөг. Таалагдахгүй бол бүү оролц, ажиглаад суу. Хилэнц өөрийн эргэн тойрон дох хүмүүстэй сөргөлдөхөөс зайлсхий. Эс тэгвэл тэдний хоморгонд өртөж, үүссэн “давалгаа”-нд та хөл дээрээ зогсч чадахгүй байх. 

Хайр сэтгэл, гэр бүл: 
Та амрагийн харьцаандаа сэтгэл хангалуун байна. Хилэнц энэ харилцаандаа шинэлэг уур амьсгал оруулахыг хичээх байх. Гэхдээ өөрөө бие даан элдэв санаачилга гаргахаас зайлсхий, та дэндүүлж магадгүй. Ганц бие Жинлүүрт санамсаргүй учрал тохионо. Гэвч та хоёр тус тусын амьдралаар амьдрахыг илүүд үзэх бололтой. Эцэг эхээсээ гэнэт тусламж авч магадгүй. Гэр бүлийн харилцаа ямар ч байсан тэд үргэлж тусламж үзүүлэхэд бэлэн. Үүний зэрэгцээ тэдний үглэх, шүүмжлэхийг сонсох болно.  

Ажил, мөнгө санхүү: 
Энэ сард нэмэлт орлогын эх үүсвэртэй болно. Өвөрмөц төсөл дээр давхар ажиллах санал хүлээн авах байх. Албан томилолтоор явах, эсвэл шинэ салбарт ажилласнаар хөрөнгө чинээгээ нэмэгдүүлэх боломжтой. Оролдоод үз, шинэ албан тушаал танд ирээдүйн сайхан төлөв амлаж байна. Ганц асуудал бий, одоо та хаа сайгүй амжих гэж хичээх ёстой. Нөхцөл байдал таагүй байдлаар эргэхээс сэрэмжил. Их хүчин чармайлт гаргасан хэрнээ үр дүн санаанд хүрэхгүй байж магадгүй. Өөрийн төлөвлөгөөгөө эргэн тойрны хүмүүстэй бүү хуваалц, тэр тусмаа нуух юм байгаа бол. Эсрэгээр таны нууцыг санаандгүй илчлэхээс сэрэмжил. Юмыг яаж мэдэхэв, няцаах баталгаа бэлд. 

Эрүүл мэнд: 
Судастай холбоотой асуудал үүсэх шинжтэй. Эмчийн заавраар эм уу, эсвэл эмийн ургамлын ханд хэрэглэ. Мөн даралтаа анхаар, архаг өвчин сэдрэхээс болгоомжил.

Азтай өдөр: 1, 3, 9, 12, 20, 21, 28.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 4, 8, 11, 18, 22, 26.    


НУМЫН ОРД

Энэ ордынхон 12-р сард сонор сэрэмжтэй байж, тэсвэр тэвчээрээ дайчил. Хэзээ хэзээнээс илүүтэй одоо өөрт юу хэрэгтэй, ашигтай болон юу хэрэггүй, хор хөнөөл хүргэхийг та ойлгоно. Нум ирээдүйн төлөвлөгөө гаргаж, ямар ажил хийх болон тэргүүн зэргийн зорилтуудаа тодорхойлох байх. Хачирхалтай нь, саяхныг хүртэл маш чухал гэж бодож байсан зүйл ач холбогдлоо алдаж, бүр хэрэггүй болох шинжтэй. Өмнө нь жаргал, баяр баясал бэлэглэдэг ажил одоо таалагдахаа больж, хүчээр хийдэг болно.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Нум энэ сард хайрлан дурлахаа чухалчилна. Олон хүнээс өөрт таалагдахыг сонгох байх. Та хоёр интернэт, захиа зэрэг дам аргаар танилцах бололтой. Эсвэл та таалагдсан хүнээ холоос ажиглаж, түүний алхам үйлдэл, үгийг шинжиж судлах байх. Гэхдээ өөрөө ойртох гэж санаачилга гаргахгүй, идэвхтэй үйлдэл хийхээ хойшлуулсаар байх шинжтэй. Гэр бүлтэй Нум гэнэт хань ижлээ өөлж шүүмжилж эхлэх байх. Тодорхой зүйлгүй хэрнээ өнөөдөр нэг, маргааш өөр зүйл гаргаж ирнэ. Таны хань ижил хэрэв сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бол бөөн шуугиан дэгдэх шинжтэй.

Ажил, мөнгө санхүү:
Ажил мэргэжлийн талбарт ямар ч туршилт хийхэд бэлэн. Нум шинэ салбарт хүчээ сорих байх. Гэвч шууд ашиг авч ирнэ гэж найдах хэрэггүй. Эхлээд зохих бааз суурь байгуулж, үйлчлүүлэгчдээ татах хэрэгтэй. 12-р сард танд энэ бүх боломж олдож, карьерт түлхэц болно. Та түр зуур даргын алба хаших ба гэрээ хэлэлцээр байгуулахдаа багаар ажиллах чадвараа батлан харуул. Үргэлж олонхын талд бай. Юм худалдаж авах бол бүү яар, дараа илүү хямд авах боломж олдоно. Сарын сүүлээр таатай мэдээ хүлээн авна.

Эрүүл мэнд:
Бүх юм танаас хамаарна. Хэтрүүлж идэж болохгүй, архи бүү уу. Машин барихдаа хурдаа бүү хэтрүүл, сөрөг үр дагавартай. Биеэ барьж, тэвчээртэй, сонор сэрэмжтэй бай.

Азтай өдөр: 1, 3, 9, 16, 21, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 4, 12, 14, 20, 22, 27.


МАТРЫН ОРД

Матрууд 12-р сард өөрсдийгөө бусдын үлгэр дуурайлал болсныг ойлгоно. Таны бусад хүнд нөлөөлөх чадвар өндөр түвшинд байгаа тул өөртөө итгэлгүй байдлаа таягдаж хая. Хэт даруу загнах хэрэггүй, эргэн тойрны хүмүүс таны олон давуу талыг зохих ёсоор үнэлж байна. Энэ сард өөрийгөө төгөлдөржүүлэхэд хамгийн тохиромжтой. Одоо та богинохон хугацааны дотор асар өндөр амжилтад хүрч чадна. Зарим Матар туйлширч, хэт бардамнах хэрэггүй. Тэгвэл бүхнийг баллаж хаяна, иймээс жирийн амьдралаараа амьдар. Тулгамдсан асуудлуудаа зөнд нь хаяж болохгүй.

Хайр сэтгэл, гэр бүл:
Нөхцөл байдалд захирагдахаас өөр аргагүй байдалд орсондоо та жаахан сэтгэл дундуур байх бололтой. Амраг хань тань гэр бүлийн уламжлалыг заавал мөрдөхийг шаардан таны тэвчээрийг барах байх. Яагаад гэвэл Матар бусдад болон нөхцөл байдалд захирагдах дургүй, өөрийнхөөрөө байхыг хүсдэг нэгэн.  Иймээс 12-р сард гацуур модоо чимэх цаг болсон ч хүсэхгүй байна гээд сууж мэднэ. Үр хүүхдүүдийнхээ уран бүтээлч чадварыг хөгжүүлэх дугуйланд бүртгүүлэхэд тохиромжтой үе. Тэд эхний хичээлд дуртай явсан ч амархан уйдаж, залхаж магадгүй. Энэ тохиолдолд та зохицуулахыг хичээ.

Ажил, мөнгө санхүү: 
Ажил төрөл тогтсон журам дүрмийн дагуу явагдах болно. Гэхдээ л бүхнийг тооцоолж, дахин дахин шалгах хэрэгтэй. Дээд удирдлагатайгаа харьцах, хамт олны дунд байхдаа өөрийгөө хянаж бай, элдэв авир гаргахаас зайлсхий. Найзархаг харьцаатай хүмүүстэй арай дотноор хандаж болно. 12-р сард та шинэ төсөл хэрэгжүүлэх, хэлэлцээр хийх, хамтын ажиллагааны гэрээ байгуулах зэргээр төлөвлөгөө гарга. Энэ бүхэн амар хялбар биелж байгаад та өөрөө ч гайхах байх. Харин ямар нэг ажил шууд асуудал хүндрэлээр эхэлсэн бол цааш үргэлжлүүлэх хэрэггүй гэж ойлго. Хамт ажилладаг хүмүүс, удирдлага танд байнга элдэв хүсэлт, шаардлага тавих шинжтэй. Уурлаж эгдүүцэх хэрэггүй, түүний оронд та өөрөө хэн нэгэнд ингэж хандаж байгаа эсэхээ шалга. Бүхнийг байгаа чигээр нь хүлээн авч сур. Ажлаа амжихгүй болохоор стресстэж, бухимдахаа боль. 

Эрүүл мэнд: 
Эрүүл мэндийн байдал сайн байна, таны бие организм одоо ямар ч өвчнийг даван дийлэх хүчтэй. Иймээс бэртэл гэмтлээс бүү ай, архаг өвчин үгдэрнэ гэж санаа зоволтгүй. Шаардлагатай гэж үзвэл элэг эрүүлжүүлэх эмчилгээ хийж болно. 

Азтай өдөр: 1, 9, 11, 19, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 4, 14, 22, 27, 29.   


ХУМХЫН ОРД

Энэ сард Хумхууд өөртөө хэт найдах хэрэггүй. Баялаг туршлагатай ч түүгээрээ түрий барих шаардлагагүй. 12-р сард эрсдэлтэй алхам хийж болохгүй. Мөн харилцаагаа хурцатгахаас зайлсхийсэн нь дээр. Алхам үйлдлээ нарийн тооцоолоогүй цагт бүү хөдөл. Энэ сард ажлын үр дүнгээ гаргаж, өөрчлөн шинэчлэл хийхэд тохиромжтой. Таны боловсруулсан төгс төлөвлөгөөний зарим нь хэрэгжээгүй тухайд дүгнэлт хийж, хойшид анхаарах хэрэгтэй. 

Хайр сэтгэл, гэр бүл:
Амрагийн харилцаа будилаантай, зөрчил дүүрэн байх шинжтэй. Ойр дотны хүмүүстэйгээ хэл амаа ололцох нь бүү хэл цуг байхад хүндрэлтэй санагдаж магадгүй. Шинэхэн амраг тань өөрийг нь ашиглаж байна, хүйтэн хөндий ханддаг гэж шүүмжилбэл түүнийг бүү буруутга. Үүний оронд өөрийгөө зөв ойлгуулж, учир шалтгааныг тайлбарлахыг оролд. Гэр бүлтэй Хумхын харилцаа жаахан хөндийрөх шинжтэй. Энэ нь та хоёрын бэлгийн амьдралд ч нөлөөлж болзошгүй. Байнгын хэрүүл маргаан ийм сөрөг үр дагавартайг ухаар. Өөртөө дүгнэлт хий. Ханийнхаа дэргэд байхад эсвэл түүнийг байхгүй үед та биеэ хэрхэн авч яваагаа ажигла, энэ ялгааг бусад хүн ч анзаарахыг ухаар. Элдэв таагүй явдлаас сэргийлэн өөрөө эхэлж эвлэрэх алхам хийгээрэй. 

Ажил, мөнгө санхүү:
Ажлын байран дээр өмнөх алдаагаа давтахаас сэрэмжил. Бусдын “сайн санаат зөвлөгөө”-г дагах албагүй, алдаа гаргах болсон шалтгаан энэ ч байж магадгүй. 12-р сард туршлагаа ашиглан огт өөр алхам хийхийг оролд. Гэрээ хэлцэл байгуулахдаа заавал нөөц хувилбарыг бодож ол, хэрэв нөгөө тал “гол гаргавал” хэрэг болно. Эсвэл гэрээндээ шууд баталгаа ба торгуулийн арга хэмжээг тусгаж өгөх хэрэгтэй. Ажлын хамт олны уур амьсгал өөрчлөгдөж болзошгүй, үүнд өөрийгөө эртнээс бэлд. Сарын дундуур чухал шийдвэр гаргах хэрэггүй. 

Эрүүл мэнд:
Бэртэл гэмтэл авах магадлал өндөр. Зарим Хумх давтан бэртэл авч болзошгүй. Шээс бэлгийн замын системдээ анхаарал хандуул, өвдөлтийн шалтгаан үрэвсэл эсвэл бөөрний чулуу байж магадгүй. Заавал эмчид үзүүлж шалтгааныг тодруулах хэрэгтэй. 

Азтай өдөр: 1, 7, 9, 21, 28, 30.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр: 2, 8, 14, 17, 26, 29.   


ЗАГАСНЫ ОРД

Загас 12-р сард бардам зангаа номхруулж, буулт хийж сурах хэрэгтэй. Зөвхөн ингэсний хүчинд та өмнө төлөвлөсөн ажил төрлөө бодит амьдралд бүрэн хэрэгжүүлж чадна. Уян хатан байснаар танд л ашигтай тусна. Түүнээс гадна энэ бүхний эцэст та өөрт хэрэгтэй туршлага хуримтлуулах боломжтой. Энэ сард та өмнө гаргасан яаруу дүгнэлтдээ харамсч магадгүй. Учир нь бусад хүмүүст таагүй нөлөөлснийг ойлгож ухаарах байх.

Хайр сэтгэл, гэр бүл: 
Та хэтэрхий илэн далангүй байж, хувийн амьдралаа бусдад тоочиж, гомдоллохоос зайлсхий. Эцэст нь энэ яриа эргээд хайртай хүний тань чихэнд хүрэх магадлалтай. Тэр бүү хэл хадмын тал мэдвэл нөхцөл байдал сөргөөр эргэж, сайнаар төгсөхгүй л болов уу. Өөрөөр хэлбэл, та хорвоо явцуу гэдэг хэлц үгийг өөрийн биеэр мэдэрнэ. Шинэ амрагтай болсон Загас амьдрал зохиох гэж хэтэрхий яарах хэрэггүй, таны хайрт энэ талаар огт өөр бодолтой байгаа бололтой. Эцэг, эхдээ туслах хэрэг гарах байх. Түүнчлэн үр хүүхдүүдтэй Загасууд одоо тэднийхээ хичээл сургуульд онцгой анхаарч, гэрийн багштай болгосон нь дээр.

Ажил, мөнгө санхүү: 
Ажлын байран дээр гэрээ баримт боловсруулах, мэргэжлийн нэр томъёог ашиглахдаа алдаа гаргахаас сэрэмжил. Энэ нь ялангуяа чухал бичиг баримтад гарын үсэг зурахад хамаатай. Өчүүхэн, хайнга өөрчлөлтөөс болж нэмэлт үүрэг, хариуцлага хүлээж магадгүй. Ажлын зааварчилга өгөхдөө ч анхаарал сэрэмжтэй бай, ойлгосон эсэхийг доод тушаалын ажилчдаасаа лавлан асуух хэрэгтэй. Эс тэгвэл хэсэг хугацааны дараа алдааны уршиг дагаврыг биеэр мэдэрч магадгүй. Одоо хамт олонтой гар нийлэн ажилласан нь дээр, яагаад гэвэл таны хүч тамир ердийнхөөс суларсан байна. Гэхдээ онцгой тохиолдолд та өөрийгөө бүрэн дайчилж, мэргэжлийн ур чадвараа бүрэн гаргаж чадна. Зөрчилд татагдан орохоос болгоомжил. Ажлын байран дээр сэтгэл хөдлөлөө дарж сур, эс тэгвэл хэлсэн үгэндээ хожим харамсах болно. 

Эрүүл мэнд: 
Бодисын солилцооны хямралаас үүдэн өвчилж болзошгүй. Иймээс хоол сойх дэглэм баримтал, эсвэл үе үе нэг өдөр өлсч сур. Ийм байдлаар таы бие организм хэвийн байдалд буцаад орох болно. Зарим Загасын үе мөчний өвчин үгдэрч мэднэ. Энэ тал дээр өөрийн танилууд, найз нөхдөөс зөвлөгөө аваарай. 

Азтай өдөр: 1, 9, 13, 21, 26, 28.
Анхаарал сэрэмжтэй байх өдөр:  4, 6, 11, 14, 23, 27. 

Орчуулсан М.Цогзолмаа, wwww.mnews.mn  

Хонины орд: http://mnews.mn/oc7
Үхрийн орд: 
http://mnews.mn/oca
Ихрийн орд: 
http://mnews.mn/ocb
Мэлхийн орд: 
http://mnews.mn/ocg
Арслангийн орд: 
http://mnews.mn/ocl
Охины орд: 
http://mnews.mn/ocq
Жинлүүрийн орд: 
http://mnews.mn/ocu
Хилэнцийн орд: 
http://mnews.mn/ocv
Нумын орд: 
http://mnews.mn/od1 
Матрын орд: 
http://mnews.mn/od8
Хумхын орд: 
http://mnews.mn/od9
Загасны орд: 
http://mnews.mn/ode