МАН-ын Их хурлын гишүүд намын даргаа шинээр томилохоор зэхэж байгаа. Одоогийн байдлаар  УИХ-ын дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын дарга Н.Энхболд нар намын даргад нэрээ дэвшүүлэхээ албан ёсоор мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мөн намын даргад нэр дэвшихээр болсон яриа гарч эхэллээ. Тэрбээр өчигдөр оройноос орон нутгийн төлөөлөгчидтэй уулзаж эхэлсэн байна. Ийн МАН-ын даргад өрсөлдөгчийн тоо нэгээр нэмэгдэж буй бололтой.

Х.Даваа