Цахим сүлжээгээр LIVE хийж байсан өсвөр насны охид автомашины ослоор өөд болжээ
2016/12/11
АНУ-ын Пенсилваний мужид тун харамсалтай явдал болжээ. 18 настай Брук Миранда Хьюз, 19 настай Чанияа Моррисон Тоомей нар жолооны ард суусан үедээ сүүлийн үед хүүхэд залуусын дунд дэлгэрээд буй LIVE буюу шууд бичлэгээр пост хийж яваад осолдож, амиа алдсан байна. Тэд том оврын ачааны машин мөргөж, улмаар амиа алдсан.
Жолоог барьж байсан Хьюз утсаараа LIVE хийж байх үеэр Тоомей "Чи бичлэг хийгээд байгаа юм уу" гэж асууж буйгаар тэдний яриа өндөрлөх бөгөөд 7 минут үргэлжилсэн бичлэгт нэгэн эрэгтэй хүний уйлах дуугаар төгсдөг юм.
Том оврын ачааны машин жолоодож байсан эрийг Майкл Жай Паркс гэдэг бөгөөд ослын үеэр гэмтэж, бэртээгүй байна. Түүнд ямар нэгэн ял оноохгүй ч том оврын машин барих эрхийг нь хасаж магадгүй гэж хууль сахиулагчид хэлжээ.
Энэ явдлаас хэд хоногийн өмнө 20 настай нэгэн залуу хурдны замаар мөн LIVE хийж яваад осолдож, амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарсан. Онаси Олио Рохас хэмээх тэр залуу замын хажуугийн хашлага мөргөж, улмаар осолдсон юм.