Тулаанч М.Нандин-Эрдэнэ дахин яллаа
2016/12/13
БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд Монголын тулаанч "Тэнгэрийн Модун" ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ тоглодог билээ. Тэрээр Солонгос улсад “Холимог тулаан” спортын төрөлд тамирчин бэлдэж, амжилт гаргахаар хичээл зүтгэл гарган яваа тамирчин, дасгалжуулагч М.Нандин-Эрдэнэ Солонгос улсад зохиогдсон ээлжит холимог тулааны тэмцээнд өрсөлдөн дахин ялалт байгууллаа.
Манай тамирчин ээлжит тулаанаа Вон Син Пактай хийлээ.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн дэвжээнд 18 тулаан хийж, 11-д нь ялсан хашир тамирчин.
М.Нандин-Эрдэнэ тоглолтын эхнээс илүүрхнээс өрсөлдөгчөө эхний үед хүнд цохилтоор яллаа.
М.Нандин-Эрдэнэ мэргэжлийн дэвжээнд хүч үзэхээсээ сонирхогчийн боксоор хичээллэж байсан. Харин мэргэжлийн дэвжээнд 12 тулаан хийж, 11 ялсан амжилттай.
Тэрбээр олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогтын анхны багш гавьяат дасгалжуулагч А.Гантулгын удирдлага дор бэлтгэлээ базаадаг байсан төдийгүй Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ цолтой тулаанч юм.
М.Нандин-Эрдэнэ ийнхүү сүүлчийн гурван тулаандаа дараалан яллаа. Энэ тулааны өмнө есдүгээр сард Вон Гин Киг ялсан юм.
Зочин · 2016/12/13
нэг муу будааны бандитай харинч удаан тоглож
Зочин · 2016/12/13
хүн биш солонгос л юм байншд