2016.12.21 / БИЛГИЙН ТООЛЛЫН 23

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 08.42-17.02

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Шороо

09:56 цагт сар тал болно.

Аргын тооллын 12 сарын 21, Буд гараг. Билгийн тооллын 23, Харцага одтой, улаагчин үхэр өдөр.

Өдрийн наран 8 цаг 42 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.