М.Нандин-Эрдэнэ "Road FC"-гийн оны шилдэг КО тамирчнаар тодорлоо
2016/12/21
БНСУ-ын холимог тулааны хамгийн том холбоо "Road FC"-д тулалддаг "Тэнгэрийн Модун" ТББ-ын тамирчин М.Нандин-Эрдэнэ оны хамгийн шилдэг КО буюу өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан тамирчнаар тодорлоо. Солонгос улсад ажиллаж, амьдарч, тулаанч спортоор хичээллэж чамгүй амжилттай яваагаа харуулсаар байна. Тэрээр энэ онд хоёр тулаан хийж, хоёуланд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авч ялагч болсноор эх орныхоо нэрийг мандуулсан юм.
Манай тамирчин хамгийн сүүлд 11-р сард болсон тулаанд Пак Вон Сикийг хүнд цохилтоор унагаж ялсан юм. Тулаанч М.Нандин-Эрдэнэ мэргэжлийн дэвжээнд 12 тулаан хийж, 11 ялсан амжилттай яваа залуу юм.
М.Буянжаргал