Билл Гэйтс ирээдүйд хүн бүрт хамгийн их хэрэг болох гурван мэдлэгийг тодорхойлжээ
2016/12/25
Саяхан Билл Гэйтс Линкединий Даниэл Роттой ирээдүйн тухай ярилцахдаа өөрийн судалгаанд үндэслэсэн дүгнэлтийг хэлсэн байна.
Түүний хэлснээр ирээдүйд шинжлэх ухаан, инженерчлэл, эдийн засаг гэсэн гурван салбарын мэдлэг хүн бүрт чухал хэрэгцээтэй зүйл болох гэнэ.
Ийм мэдлэг, чадвартай хүмүүс ирээдүйд ямар ч байгууллага, салбарыг өөрчлөгч гол хүч болох ажээ.
Майкрософтыг үндэслэгч, домогт тэрбумтан хэлэхдээ “Чи код бичих эсвэл үелэх системийн экпсерт байх албагүй, харин тэдгээрийг ойлгодог байхад л асар их хэрэг болно. Програм зохиож чадахгүй ч инженер хүн юуг хийж чадах, юуг хийж чадахгүй болохыг ядаж ойлгодог болох хэрэгтэй” гэсэн юм.
Билл Гэйтс саяхан цэвэр эрчим хүчний технологийг хөгжүүлэх $1 тэрбумын сан байгуулж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх болсноо зарласан. Тэрээр Ричард Брэнсон, Жэф Бэзос, Жэк Ма, Масаёши Сон зэрэг нийтдээ $170 тэрбумын хөрөнгөтэй хүмүүсийг тэргүүлэн энэхүү сангийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа юм.