2016.12.26 / БИЛГИЙН ТООЛЛЫН 28

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР

Үс засуулбал: Хэрүүл тэмцэл ирнэ

Наран ургах, шингэх: 08.43-17.05

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Мод

Аргын тооллын 12 сарын 26, Сумъяа гараг. Билгийн тооллын 28, Онгоц одтой, хар морь өдөр.

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.