2016.12.27 / БИЛГИЙН ТООЛЛЫН 29

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 08.43-17.06

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Хий

Аргын тооллын 12 сарын 27, Ангараг гараг. Билгийн тооллын 29, Эрхтэний тэнгэрт одтой, харагчин хонь өдөр.

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй