2016.12.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 29

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ТАВАН ШАР МЭНГЭТЭЙ ХӨХ БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 08.43-17.07

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Сэрэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 12 сарын 28, Буд гараг. Билгийн тооллын давхарлсан 29, Гар одтой, хөх бич өдөр.

Өдрийн наран 8 цаг 43 минутад мандан, 17 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.