Дэлхийн хамгийн өндөр гацуур Шри Ланкад сүндэрлэж байна

Шинэ жилийн баярын хамгийн том чимэг нь яах аргагүй гацуур мод байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн өндөр гацуур мод Шри Ланка улсад сүндэрлэжээ. Тус улсын нийслэл Коломбо хотын төв 73 метр өндөр гацуур мод зассан байна.
 
Гацуур модыг төмөр карказаар бүтээж, дээр нь улаан, шаргал, ногоон, мөнгөлөг өнгөөр будсан жинхэнэ хус модны сая гаруй боргоцой хатгасан пластик тороор бүржээ. Харин орой дээр нь зургаан метрийн өндөртэй гэрэлт одыг шигтгэсэн байна. Энэ модыг бүтээхэд нийтдээ 80 мянган ам.доллар зарцуулжээ.  
 
Гэвч католик шашинтнууд уг модны бүтээн байгуулалтад ийм хэмжээний хөрөнгө зарцуулсанд шүүмжлэлтэй хандаж байна. Тэдний хувьд 80 мянган ам.долларыг шинэ жилээр хэрэглэгдээд өнгөрөх “хог”-нд бус ядууст өгөх байсан хэмээн бухимдаж буй ажээ. 
www.mminfo.mn