Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
2017/01/04
2017.01.04 / БИЛГИЙН ТООЛЛЫН 6
ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 08.39-17.13
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 1 сарын 4, Буд гараг. Билгийн тооллын 6, Могойг хүлэгч одтой, цагаагчин туулай өдөр.
Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.