Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.  Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна.  Комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахалж байна.  Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн 2016 оны есдүгээр сарын 02-ны өдөр 14 тоот захирамж гаргасан юм. Уг захирамжаар шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулсан билээ. Комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж ахалж, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах юм.  Комиссын гишүүдээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах нар ажиллаж байна.

Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг дараах хөтөлбөрийн дагуузохион байгуулах юм. 

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНЫ 25 ЖИЛИЙН ОЙН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР


                         2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр:


 

09.00-10.30 цаг:       Ардын Их Хурлын депутатуудын хүндэтгэлийн уулзалт, шагнал

                                 гардуулах, дурсгалын зураг авахуулах

                                                                                                     /Төрийн ордны Их танхим/

11.00-11.30 цаг:      Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис

                                 хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх

11.30-12.00 цаг:      Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд

                                зориулсан архивын баримтын үзэсгэлэнгийн нээлт

                                                                  /Төрийн түүхийн музейн үзэсгэлэнгийн танхимд/

11.40-11.50 цаг:     Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш,

                               Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ёслол

                                                                             /Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд/

12.00-13.50 цаг:    Яам, агентлагууд АИХ-ын депутатуудад хүндэтгэл үзүүлэх

14.00 цаг:              Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан

                              Үндэсний бөхийн барилдаан

                                                                                                           /Монгол бөхийн өргөөнд/

 Ингээд Үндсэн хуультай холбоотой зарим нэг сонирхолтой баримтыг хүргэж байна.