100 гаруй цагаач сураггүй болжээ
2017/01/15
Газар дундын тэнгист цагаачдыг тээвэрлэн явж байсан завь осолдсон талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Уг завь Ливийн эргийн ойролцоо явж байхдаа осолдсон гэнэ.
Италийн эргийн хамгаалалтынхан шуурхай ажилласан боловч ердөө дөрөвхөн цагаачийг аварч чаджээ. Гэрчүүд “Ойролцоогоор 100 гаруй цагаа сураггүй болсон” гэж мэдээлсэн байна. Эргийн хамгаалалтынхан сураггүй бологсдыг эрэн хайсаар байгаа юм.
Аврах ажиллагаанд Францын тэнгисийн цэргийн хөлөг онгоц болон худалдааны хоёр хөлөг онгоц нэгджээ.
Италийн эргийн хамгаалалтын албаныхан өнгөрсөн баасан гаригт мөн 550 цагаачийг аварчээ.
Б.Дэлгэрцэцэг