Ингэх л гэж Их хуралд суудаг уу?
2017/01/16
Засгийн газар 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нэгэн ноцтой тогтоолыг гаргажээ. Ноцтой гэсэн нь илтэд ашиг сонирхол, цаана нь юу ч байж болзошгүй шийдвэр юм.
Тодруулбал, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн 710, Монголын алт ХХК-ийн 1600 гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг 2017 оны арвахоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх шийдвэрийг гаргаж, тогтоолыг баталсан байна. Ингэхдээ дээрх хоёр компанид дээр зохих журмын дагуу зөвшөөрөл олгохыг Н.Номтойбаяр сайдад даалгажээ.
Ажиллах хүчин гадаадаас авч буй компани Ажиллах хүч гадаадад гаргаж, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 9.1-т заасны дагуу сар бүр гадаадын иргэн бүрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлөх үүрэгтэй. Үүгээр бодоод үзэхэд л Ц.Гарамжав гишүүн 710 хүний 4 089 600 000, Н.Номтойбаяр сайд болохоор 1600 хүний 9 216 000 000 төгрөгөөс чөлөөлүүлж байгаа юм. Энэ хоёр нийлээд 13.2 тэрбум орчим төгрөг болж байна. Энэ мөнгө уг нь Хөдөлмөр эрхлэлтийн санд орох учиртай. Түүнийг нь Монгол Улсын Засгийн газар ажилгүйдлийг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах учиртай.
Олон таван үггүй, шуудхан хэлэхэд Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нарын УИХ-ын гишүүн, улмаар Байнгын хорооны дарга, Сайд хийж байгаагийн “буян” нь энэ. Хамгийн марзан нь 22 компани ийм хүсэлт гаргахад сонгогдсон хоёр нь Ц.Гарамжав, Н.Номтойбаяр нарынх болж таарсан байгаа юм.
Энэ мэдээллийг, болсон явдлаа нуух гэж тэд гүрийж таарна. Хөрөнгө орлоыгн мэдүүлгээс нь харахад Ц.Гарамжавт “Монполимет”, Н.Номтойбаярт “МАК”-д хувь эзэмүдэг гэж алга. Бид хувь эзэмшдэггүй гээд л гүрийнэ. Гэвч Монгол Улс маань цөөөхөн хүн амтай. Хэн хэн юу юуг өмчилдгийг нийтээрээ сайн мэднэ. Өнөөдөр “Монполимет”-ийг Ц.Гарамжавын охин, “МАК”-ийг Н.Номтойбаярын аав удирддаг. Үүгээрээ тэднийг нэгдмэл сонирхолтой эдгээд хэмээн хуулиар нэрлэдэг. Мөн энэ хоёр компани хийсэн бүтээсэн юмтай гэж ирээд л тунирхана. Хийж байгааг нь монголчууд мэднэ. Гэлээ гээд ингэж завшихыг хийснээрээ цайруулж болно гэсэн үг биш.
Нөгөөтэйгүүр халуун нь дарагдаагүй байгаа Хөгжлийн банкны шалгалтын дүн, өр зээлийн асуудал гэж бий. Энэ хоёр компани хоёулаа зээл авсан байдаг. Энэ ч яахав. Харин УИХ-ын индэр ашиглаад Ц.Гарамжав “Монполимет”-оо, Н.Номтойбаяр “МАК”-аа өмөөрөөд мэдэгдэл хийж байсныг юу гэх вэ. Ийм байхад 13.2 тэрбумыг чөлөөлүүлчихээд “Манай компани надад хамаагүй” гэж даанч хэлэхгүй биз ээ. Ерөөсөө л тэрбум тэрбумаар нь цацсаар Их хурлын гишүүн болохын цаана ингэж хөрөнгөө өсгөх, татвар түрээсээс бултах гэсэн ашиг сонирхол байдаг гэдгийг батлах шиг боллоо.
Эх сурвалж: www.polit.mn
Irgen · 2017/01/17
Iim togtool gargaj boldog togtoltsootoi zasag baigaa ni emegnel
Irgen · 2017/01/17
Iim togtool gargaj boldog togtoltsootoi zasag baigaa ni emegnel
Irgen · 2017/01/17
Iim togtool gargaj boldog togtoltsootoi zasag baigaa ni emegnel
Irgen · 2017/01/17
Iim togtool gargaj boldog togtoltsootoi zasag baigaa ni emegnel
irged · 2017/01/16
ene lalariin almas avgaig tonilgox xeregtei
Зочин · 2017/01/16
ИХ ХУЛГАЙ ХИЙХ ГЭЖ
bbb · 2017/01/16
xoxi chini. Manai mongolchuud unshij bichdeg boloxoos bolovsroltoi bish. songoltondoo gomd
бб · 2017/01/16
луйварчдыг сонгосон бид буруутай ч бурхан эргээд бүх луйварчдыг цээрлүүлэх болтугай
zozohinzzochin zozochinchinohininzohinohinchin · 2017/01/16
ogtsoruul
Зочин · 2017/01/16
Ийм л луйварчид төрд ажиллаж төрийн санд орох мөнгийг үнэгүйдүүлж өөрсдийнхөө компанийн төлөх ёстой татварыг зувчуулах гэж их хуралд орж суусны хариулт ердөө энэ шүү дээ