Энэ удаагийн “Mobile news”-ээр УДЭТ-ын жүжигчин Э.Батхүүтэй холбогдож Жүжигчин Э.Батхүүгийн анхны эхнэртэй Б.Чинзориг сууж байжээ гэх мэдээллийн тодруулгыг авсан юм.

УДЭТ-ын жүжигчин Э.Батхүүг бид “Татар ажиллагаа” киноны Колягийн дүрээр сайн мэдэх болсон билээ. Түүнтэй холбоотой элдэв мэдээ мэдээлэл тэр бүр цацагдаад байдаггүй ч сүүлийн үед түүнийг анхны эхнэрээсээ салсан бөгөөд салсан эхнэртэй нь жүжигчин О.Долгорын нөхөр, жүжигчин Б.Чинзориг сууж байжээ хэмээн  ямар ч ор үндэслэлгүй худал мэдээлэл цацагдах болсон юм.

Энэ мэдээ нь ор үндэслэлгүй бөгөөд жүжигчин Э.Батхүү одоогийн эхнэртэйгээ 4 жилийн өмнө анх амьдрал зохиогоод түүнээсээ хойш тасралтгүй хамтдаа амьдарч байгаа гэнэ. Түүний эхнэр менежер ажилтай эгэл жирийн л сайхан эмэгтэй аж. Энэ хосууд 1 хүүтэй, одоо 2 ой хүрч байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад: Түүний тоглосон “Улаан дөрвөлжин” хэмээх уран сайхны кино нээлтээ хийгээд удаагүй байгаа. Түүнчлэн драмын урлагт болон кино урлагт олон гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай яваа жүжигчин залуу шинэ киноныхоо ажилд хэдийнээ орсон гэнэ.

Бэлтгэсэн. Э.Цэнд-Аюуш