Өвлийн улирлын хамгийн хүйтэн өдрүүдийг Монголчууд зурхайн цаг тооны бичгийн дагуу хэмждэг уламжлалтай.

Энэ дагуу өчигдөр “Дөрвөн ес” эхэллээ. "Дөрвөн есөд Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө" гэж яридаг. Сарны зурхайн ёсны хорин дөрвөн улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэх есөн есийн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваадаг. Тэгвэл дөрвөн ес нь идэр гурвын эхний ес юм.

Нялх гурван есийн төгсгөлд буюу энэ сарын 18-нд Өмнөговь аймгийн ихэнх нутаг, Баянхонгор аймгийн нутгийн баруун, Өвөрхангай, Дорноговь аймгийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод аймгийн Дашбалбар, Халхгол сум орчмоор 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурсан байна. Үүний улмаас цасан бүрхүүл багатай байсан Өвөрхангай, Дорноговь аймгийн нутгийн өмнөд, Өмнөговь аймгийн нутгаар цасан бүрхүүлийн зузаан 1-3 см-ээр нэмэгджээ. 18-наас19-нд шилжих шөнө ихэнх нутгаар өмнөх шөнөөс 1-14 градусаар хүйтэрч, хүйтэн байдаг Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр-40...-45 градус хүйтэн хоножээ. Үүнээс хамгийн хүйтэн нь Завхан аймгийн Баянтэс суманд -45 градус, Улаанбаатар хот орчмоор -31...-40 градус хүйтэн хоносон байна.

Тэгвэл энэ сарын сүүлчийн 10 хоногт буюу гуравдугаар арав хоногт цаг агаар ямар байх вэ?

Баруун аймгуудын нутгаар:гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Увс нуурын хотгор, Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Энэ сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед Алтайн уулархаг нутгаар түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй.

Төвийн аймгуудын нутгаар: гуравдугаар арав хоногийн эхээр хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 27-32 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст хүйтний эрч суларч Дархадын хотгороор шөнөдөө 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн, Архангай, Өвөрхангайн зарим нутгаар 1-6 градус хүйтэн байна. Энэ сарын гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар нутгийн хойд хэсгээр цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Зүүн аймгуудын нутгаар: гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч Хэрлэн, Халх голын саваар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үе ба сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Энэ үеүдэд салхи зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсэх ба зарим үед түр зуур 16 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар: гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр хүйтний эрч суларч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи гуравдугаар арав хоногийнэхэн ба дунд үеэр зарим газраар 12-14 м/с,зарим үед Арц Богдын өвөр хоолойгоор түр зуур 18-20 м/с хүртэл ширүүсэх төлөвтэй байна.

Ямартай ч "Дөрвөн ес"-д 22-ноос нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэх урьдчилсан төлөв байдал гарчээ. Гэвч салхины эрч ихтэй байхыг анхаарах хэрэгтэй.

Ийнхүү дөнөн үхрийн эвэр хуга хөлдөх дөрвөн есийн мэдээллийг хүргэлээ. Дөнөн үхэр гэдэг нь дөрвөн настай үхрийг хэлдэг юм. Энэ насны үхрийн эвэр нь гүйцэт ургаагүй ч шүдлэнгийнхээс илүү ургасан байдаг аж. Нас, эвэр нь томроод байхад хөлдөж байгаагаас харахад улам хүйтрэхийн шинжийг илтгэх ажээ. Харин нэгдүгээр сарын 28-наас Тавьсан будаа хөлдөхгүй гэх таван ес эхэлнэ.

Ю.Халиун

Bataar.mn