CNN телевиз Дональд Трампын амь насанд халдахыг "уриаллаа"
2017/01/20
Цагаан ордны албан ёсны дуу хоолой болсон, сонгуулийн үеэр Трампын эсрэг ажиллахаа мэдэгдэж, эсрэг ажилласан CNN телевиз Трампын амийг хороовол ерөнхийлөгчийн эрхийг хэн өвлөх тухай нэвтрүүлэг цацлаа.
Зөвхөн Трамп биш, мөн дэд ерөнхийлөгч болон зарим өндөр эрх мэдэл бүхий конгрессийн гишүүдийн амь насанд халдах тухай нэвтрүүлгийг тус телевизийн Брайн Тод хөтөллөө. Уг нэвтрүүлгийг ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын амь насанд халдахыг уриалж, бусдыг турхирсан нэвтрүүлэг боллоо гэж олон нийт сошиал ертөнцөөр шуугиж байна. Хэрвээ Дональд Трамп амь насаа алдах, үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болсон нөхцөлд дээд зөвлөлийн дарга, эс бөгөөд сенатын тэргүүн, цаашлаад, хэн нэгэн сайд, төрийн нарийн бичгийн даргын мэдэлд ерөнхийлөгчийн эрх мэдэл шууд шилжих тухай ч уг нэвтрүүлэгт дурдлаа. Өнөөдөр үдийн алдад, Барак Обама бүх эрх мэдлээ шилжүүлэхтэй хамт, төрийн нарийн бичгийн дарга Жон Керри мөн албан тушаалаа хамтдаа өгөх юм байна. Мөн Трампын төрийн нарийн бичгийн даргад нэрийг нь дэвшүүлсэн Рекс Тиллерсоныг сенатын хурлаар баталгаажуулаагүй учир түүнд эрх мэдэл шилжүүлэх боломжгүй. Тэгэхээр, Жон Керригийн улс төрийн асуудал хариуцсан орлогч Том Шиннон эс бөгөөс, жижүүрийн үүрэг гүйцэтгэгч ерөнхийлөгчийн эрх мэдлийг гартаа авах нөхцөлтэй. Эрх мэдэлд хэнд шилжих тухай 2 зам буй тухай улс төр судлаач Жон Портье тодорхойллоо.
Түүний хэлж буйгаар, ямарч нөхцөлд эхний үед, албан үүргээ өгч буй Барак Обамагийн баг эрх мэдэлдээ үлдэх юм байна. Тэд Дональд Трампыг сенатаар ёсчлох хүртэл үүргээ гүйцэтгэх нь. Тэр хүртэл Трампын баг эрх мэдлийн гадна үлдэх юм байна. Энэ бүхний зэрэгцээ, CNN телевизээс гадна, өөр бусад сувгаар ч ерөнхийлөгч Линкольны амь насанд халдсан тухай нэвтрүүлгийг цацаж эхэллээ.
Энэ бүхэн нь АНУ-ын сонгогдсон ерөнхийлөгчийн амь насанд халдаж болох уур амьсгалыг нийгэмд бий болгосон байна.
Ц.ЭНХБАТ