Лениний музей МАН-ын өмч болохыг нотлов
2013/03/05
Он гарсаны дараахан хуучнаар Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн музей болгох талаар Засгийн газар шийдвэр гаргасан. Энэ нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй дур мэдэн шийдвэр гаргасан үйлдэл болсон билээ.
Харин энэ барилга нь МАН-ын өмч болохыг Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарч, талуудын маргаанд цэг тавив. 1997 онд улсын дээд шүүхээр МАН-ын өмч мөн хэмээн нотолсон энэхүү барилгыг авахын тулд Соёл Спортын сайд Г.Оюунгэрэл ихээхэн давшилж, Ардчилсан нийгэмд Монгол улсын иргэд өмч хөрөнгөтэй байж болох түүнийгээ ашиглан үйл ажилгаа явуулах нь нээлттэй эрхийг умартсан бололтой. Ингээд Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг танилцуулвал....
Үндсэн хуулийн цэцээс :
Монгол Улсын иргэн М.Төрбат, Б.Лхагважав нараас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэдээллийг хянан шалгах явцад дараах үндсэлэл тогтоогдож байна.
1. Засгийн газрын 2013 оны 11 дүгээр тогтоолд заасан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах В.И.Ленины музейн барилгын өмчилөлийн талаар 1997 онд маргаан гарч байсан байх ба өмчлөгчийг тогтоосон тухайн үеийн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
2. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 377 дугаар шийдвэр, Нийлэлийн давж заалдах шатны шүүхийн 1997 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 462 тоот магадлал, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн Ү-2202002678 бүртгэл, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн 023296 тоот гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгийн бүргэлийн 4921 тоот гэрчилгээ зэргээс В.И.Ленины музейн барилга МАН-ын өмч болох нь нотлогдож байна.
Засгийн газрын нэгдүгээр сарын 12-нд гаргасан 11 дүгээр тогтоол нь Монгол Ардын намын хуулиар хамгаалагдсан өмчийн хэлбэрийг үл хүлээн зөвшөөрсөн, шүүхийн шийдвэрийг үл огоорсон үйлдэл болж байгаа юм. Мөн хуулийн этгээдийн эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарласан шийдвэрийг Засгийн газраас гаргаж байгаа нь хууль зөрчих буруу жишгийг тогтоож байна.
Энэхүү шийдвэр гарснаар Засгийн газраас гаргасан хууль бус шийдвэрт няцаалт өгч, нийгэмд элдэв буруу ойлголт өгсөн үйл ажиллагаанд цэг тавьж байгаа юм. Мөн Монгол улсын иргэн өмч хөрөнгөтэй байх хуулиар олгогдсон эрхтэй байсаар байтал үүнийг нь булаан авах гэж тогтоол гаргаж суудаг Монгол улсын Засгийн газар ялангуяа сайд Ц.Оюунгэрэлийг ирэх хаврын чуулганаар огцруулах тухай ч яригдаж эхэлсэн байна.
С.Отгон