“Шинэ үе продакшн”-ыг хошин урлагтаа номер нэг хамтлаг гэж хэлэхэд санал зөрөх хүн тун ховор. Мэдээж энэхүү хамтлагийг нэр төртэй авч яваа МУГЖ Ариунболдыг сайн бүр хэтэрхий сайн жүжигчин гэдэгтэй хэнч маргахгүй биз.

Тэгвэл тус продакшны залуу жүжигчин Т.Билгүүний талаар "Эхнэртээ анхны харцаар дурлаж байсан гэдэг. Түүний эхнэрийг Хорлоо гэдэг бөгөөд, мэдлэг боловсролтой хөөрхөн бүсгүй бий. Харин саянаас хосууд маань 2 тийш болсон байна. Билгүүн айлын хөөрхөн охинг гомдоогоо юу даа" гэсэн мэдээлэл сайтуудаар цацагдаж эхэллээ.

Энэ талаар мэдээллийг талаар Жүжигчин МУСТА, Т.Билгүүнээс тодруулахад "Би эхнэргүй. Наад мэдээлэл чинь худлаа. Найз бүсгүйгээсээ салаад удаж байна. Одоо ганц бие яваа” гэж хариулсныг  энэ удаагийн "Мобайль ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана