Нэгнийхээ “ар нуруу хутга шааж” байгаа хүн АН-ын дарга болж чадах уу
2017/01/24
АН -ын даргад өрсөлдөж байгаа “сумтай” таван нэр дэвшигчийн өрсөлдөөн ширүүсэж эхлэв бололтой. Тэд уулзалт арга хэмжээнд байнга хамт байж, эв эеийг эрхэмлэх тухай ярьж хэлж байгаа атлаа бусдыгаа ар нударгаар нэлээд сайн “хусаж” байгааг АН-ынхан төдийгүй ард түмэн харж байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн, нэр дэвшигч С.Эрдэнийг МАН-ын дархлагдсан улс төрч Ц.Нямдорж нэг бус удаа “рецитив хэрэгтэн” гэж дуудаж байснаас биш элдэв баримт мэдээллиййг олон нийтэд хүргэж байсан удаагүй. Гэтэл саяхан С.Эрдэнийн тухай тэртээх 1980-иад оны эхээр, залуу бага насандаа гаргасан алдаа, гэмт хэргийг түүнтэй мөр зэрэгцэн яваа АН-ын даргад өрсөлдөгч журмын нөхөд нь илчилсэн бололтой.
“Монголчууд унаж яваад морио, ханилж яваад нөхрөө” гэдэг. Харамсалтай нь зэрэгцэж яваад нөхрөө ар хударгаар нь хар пиардаж байга аэнэ мэт үйлдлийг хэн илүүтэй санаачлан хэрэгжүүлж байна вэ? Магадгүй нэлээд том “артай” хүмүүсиййн хийх ажил гэж иргэд олон нийт шуугиж байна. Тэгвэл зэрэгцэж яваа журмын нөхрийнхөө өнгөрсөн баларсан амьдралын нь хамаг булхайг илчлэн гаргаж чадах хүн хэн байж болох вэ?
Хамгийн гол нь журмын нөхрийнхөө ар хударгаар “ажиллаж байгаа” ийм нэгэнд АН-ын гишүүд итгэж даргыын суудалд хүргэж болох уу. Өнөөдөр зэрэгцэн яваа нөхрөө “ар хударгадаж” байгаа хүн, маргааш АН-ын жирийн олон гишүүдийг хөсөр хаях нь юу ч биш байлгүй дээ.
Зочин · 2017/01/24
Zika eniigee avaad zailaasaa.
Зочин · 2017/01/24
Эрдэнийг хэзээ ч төрд бүү ойртуул
Зочин · 2017/01/24
Эрдэнийг хэзээ ч төрд бүү ойртуул
Энэ хүнийг Эрдэнэ гэдэг · 2017/01/24
Гар нь цустай хүний сэтгэл нөжтэй байдаг.
zochin · 2017/01/24
энэ гомо мөнхөө гэж яг ямар амьтан байнаа таминь ээ ном хүртэл бичигдэж байгаа энэ тэр гээд яриад байхийм мэддэг хүн амьтан байнуу тамин ээ их л шившигтэй намтар түүхтэй хүн шиг