Мотив хамтлагийн ахлагч Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр шоу бизнесийн талд дээр хэнээс ч дутахгүй арвин туршлагатай нэгэн. Тэрбээр өмнө нь хамтлагийнхаа гишүүдтэй хамтарч “Сэнгүр” шар айрагны асрыг ажиллуулж байсан удаатай. Тэгвэл шинэ бизнест хүч үзэн “Масс клуб”-ыг нээж захиралаар ажиллаж байгаа. Тус клуб нь дэлхийд ердөө 1000 ширхэг үйлдвэрлэгдсэн цоо шинэ хөгжим, техник болох Pioneer Limited Edition-аар тоноглогдсон төхөөрөмжийг оруулж ирсэн гэдэг.

Түүний эхнэр СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн бөгөөд “Эмоци” продакшинд жүжигчинээр ажиллах болсон. Тэгвэл Жижгээ эхнэрийнхээ улаан фэн нь болжээ. Саяхан "Амьдралд стэресс хэрэггүй" шинэ шоу тоглолтыг нь үзэн хайртдаа цэцэг бэлэглэсэн юм.

Д.Ана