Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Пентатоник наадмын 5 удаагийн шагналт, хөгжмийн зохиолч Л.Балхжавын 15 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “МИНИЙ ДУУНУУД-2013” энэ сарын 7,8,9-ний өдрүүдэд  үзэгчдийн дуртай дууг зөвхөн  та бүхэнд зориулан дуулж, бүжиглэж байгаа билээ.

Тэгвэл энэхүү тоглолтын нууцаас задлахад тоглолтын нэгэн чимэг болсон бүсгүй бол “Хувьсал продакшин”-ы жүжигчин У.Уранчимэг юм.

Тэрбээр уг тоглолтонд өөрийн гайхалтай авьяас, чадвартай гэдгээ ч үзэгчдэд батлаад  авсан.  Түүний өмссөн хувцас, дуулсан дуу, бүжиг хуран цугларсан үзэгчдийг гайхшруулж содон аялгууг хүргэж байгаа.

Жүжигчин У.Уранчимэг дуулна ч , бүжиглэнэ ч, жүжиглэнэ түүний авьяас ундраад байна уу гэхээс дундардаггүй. Тэрбээр өөрийн авьяас чадвараараа залуу уран бүтээлчдэдээ үлгэр дуурайлал үзүүлж явдаг чадвартай бүсгүй гэдэгтэй  хэн ч маргахгүй биз ээ.  Та бүхэн өнөө оройн тоглолтыг зорин очсоноор өөрсдөө илүү их эрч хүчийг мэдрэх болно.

Д.Ана