АН-ын ЕНБ даргад Б.Жаргалсайхан, Д.Ганхуяг,Г.Баярсайхан, О.Магнай нар яригдаж байна
2017/02/01
Хоёрдугаар сарын 29-нд болсон АН-ын даргын сонгуульд УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ялалт байгуулаад буй билээ.
Улс төрийн намын тухай хуулийн дагуу тун удахгүй АН ээлжит их хурлаа хийж, намын даргаа албан ёсоор сонгосон тогтоолоо Улсын дээд шүүхэд хүргүүлэх учиртай.
Ингэснээр АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнийн бүрэн эрх албан ёсоор баталгаажих юм.Үүнтэй зэрэгцэн, АН-ын удирдлагын багт хэн ажиллах вэ? гэдэг асуулт гарч ирж буй билээ. УИХ-ын гишүүн Ж.Батзандан намын дарга С.Эрдэнийхээ өмнөх үүрэгт ажлыг авч, УИХ дахь АН-ын бүлгийн дарга болох нь бараг л тодорхой болсон.
Харин намын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үүрэгтэй АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар хэн ажиллах вэ? гэдэг нь улс төрийн хүрээнд ихээхэн сонирхол татаж байна. Ямартай ч АН-ын шинэ дарга С.Эрдэнэ өөрийн "Ардчилсан Хүчний Холбоо" фракциасаа Ерөнхий Нарийн Бичгийн Даргаа сонгож, багаар ажиллахыг илүүд үзэж буй бололтой. УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг, Г.Баярсайхан нарын нэрс нэн түрүүнд яригдаж буй бол шинэ залуу, эрч хүчтэй хүн гэдэг утгаараа ч , ШӨХТГ-ын даргаар ажиллах хугацаандаа чадврлаг зохион байгуулагч гэдгээ харуулснаараа ч О.Магнай тэдний маш хүчтэй өрсөлдөгч болж буй аж.
Мөн БНН-ын дарга Б.Жаргалсайхан АН-д элсэн, АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга болох буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд өрсөлдөх санаатай байгаа гэнэ. Тэрээр АН-ын даргаар сонгогдсон С.Эрдэнийн штабын голлох хүн, санхүүгийн дэмжлэг үзүүлэгчдийн нэг байсан билээ.
П.Энхмандах
сонин.мн
зочин · 2017/02/02
Буян гэдэг Жагай АН-д хэрэггүй. мөн ч их шүүмжилсэн дээ. ямар нүүрээрээ орж ирээ вэ
Зочин · 2017/02/01
jagaa deerdee busad ni xer ggyi
Ж.Онгар · 2017/02/01
ЕНБ даргаар дэвшиж буй дээрх нөхдүүдийг дэмжихгүй бна. Гантөмөрийг томилох нь оновчтой бно
zochin · 2017/02/01
jargalsaihniig demjij bn
Зочин · 2017/02/01
Иргэн · 2017/02/01
Шанаадуулдаг этгээд болчихоосой, Мөн ч сайхан бантан болно доо
Зочин · 2017/02/01
Jargalsaikhan zov zuil yarij, buruu zuil hiideggui hun shig sanagddag Jargalsaikhaniig demjij bn
Зочин · 2017/02/01
Жаргалсайхан Магнай Батдан нарыг ажилуулах хь АНийн шинэчлэлд хэрэгтэй Эрдэнэ зөвь эхлэж байна
Зочин · 2017/02/01