Мисс Ариунцэцэг гэр бүл үймүүлж амьдрал салгаагүй гэв
2013/11/10
Алтны магнат гэгддэг Ц.Мянганбаяртай гэрлэж, олны хэл амны бай болж байсан бүсгүйчүүд олон бий. Тэр дундаа дунд сургуулийн сурагч байхдаа Монголын сайхан бүсгүй тэмцээнээс Ард түмний мисс хэмээх өргөмжлөлийг хүртэж байсан Д.Ариунцэцэгийг айл гэр үйлмүүлсэн гэж хэвлэлээр шуугидаг билээ.
Мисс Д.Ариунцэцэг тэр болгон сонин, хэвлэлд ярилцалга өгөөд байдаггүй. Тэрбээр саяхан нэгэн сайтад ярилцлага өгчээ. Түүнээс сэтгүүлч хэвлэлээр таныг Ц.Мянганбаяр, Д.Пүрэвсүрэн хоёрыг салгаж амьдралаа эхлүүлсэн гэх зэргээр үнэн, худал нь мэдэгдэхгүй олон зүйл бичигдэх юм гэсэн асуулатад "Өөрийгөө би бусдад ойлгуулахын тулд хоёр хүний өнгөрсөн амьдралыг олонд яриад байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Харин гэр бүл үймүүлж амьдрал салгасан уу гэвэл албан ёсоор үгүй гэж хэлье. Өнөөдөр бүх юм ард хоцорсон хойно нь энэ тухай яриад сууж байгаа нь утгагүй ч таныг асуусан болохоор хариуллаа. Энд нэг зүйлийг тодруулж бас хэлэх ёстой. Өдийг хүртэл би энэ талаар хэвлэл мэдээлэлд нэг ч удаа тайлбар хийж байгаагүй. Тухайн цаг үед нэг өдөр, нэг цаг ч бидний дэргэд байж бодит байдлыг хараагүй хэрнээ зарим нэгэн сэтгүүлч бусдын болон өөрсдийн бодол төсөөллөөрөө элдэв зүйл зохиож бичих, түүгээр ч зогсохгүй өмнөөс минь ярилцлага хүртэл зохион нийтэлж байсан нь өнөөдөр бусдад миний тухай хий хоосон ойлголтыг бий болгосон. Энэ мэтчилэн ёс зүйгүй үйлдэл өнөөдөр хэчнээн олон хүний амьдралыг хохироож байгааг хэн ч мэдэхгүй" хэмээн хариулжээ.
Ямартаа ч мисс бүсгүй маань бусдын гэр бүлийг үймүүлж салгаагүй гэдэгтээ албан ёсны тайлбар хийлээ.
Д.Ана
Зочин · 2013/11/13
Уул нь сайхан эмэгтэй, даанч яагаад заавал Мянганбаяр гэж? Ер нь түрүүчийнх нь ч тэр, дараа дараагийн хүүхнүүд ч тэр, яагаад заавал Мянганбаяр? Монгол эрчүүд модонд авирсан уу? Мянганбаяр гэдэг хүний мөнгөнд л шунаад тэр ш дээ.
Зочин · 2013/11/12
Saikhan ukhaantai khuurkhun sanagdasn.amjilt az jargal husye.
Зочин · 2013/11/11
gerlee chin ene huuhnii jaahan muujruulsan huwilbar n sh dee. bas joohon angalzuur kk. ariuntsetseg n arai uhaalag arai huurhun
Зочин · 2013/11/11
Tedeel zurgiig n soliod tawitsan bh yumaa Jvji****n Gerleegiin zurga bn
Зочин · 2013/11/11
Tedeel zurgiig n soliod tawitsan bh yumaa Jvji****n Gerleegiin zurga bn