Жүжигчин О.Долгор 10 жилийн дунд сургуулиа Эрдэнэт хотод төгсөөд КУДС-ийг  жүжигчин мэргэжлээр  төгссөн.

Тэрбээр сургуулиа төгсөөд гурван жилийн хугацаанд уран бүтээлийн ажлаа хийгээгүй. Учир нь хүнд өвчнөөр өвдөөд эмнэлгээр нэлээд яваад эцэст нь өөрийнхөө дотоод хүчээр өвчнөө ялан дийлсэн гэдэг.  Жүжигчин бүсгүй маань өөрийгөө аливаад няхуур, тэвчээртэй, бэрхшээлийг даван туулах дотоод хүчтэй хүн  гэж тодорхойлдог аж. 

Долгор Төрийн дайсан, “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу", "Үл таних эмэгтэй", "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрийг бүтээсэн. Мөн саяхан нээлтээ хийгээд удаагүй байгаа Хөлтрөг УСК-нд гол дүрийг бүтээсэн билээ. Тэрбээр одоогийн байдлаар дэлгэцийн 20-иод уран бүтээлд гол болон туслах дүрийг бүтээж мөн хоёроос гурван жүжигт тоглосон юм. Түүний энэ авьяасыг үнэлж МУСТА цол тэмдгээр энгэрийн мялаасан.

Дашрамд дурдахад жүжигчин О.Долгорыг ахмад жүжигчид авъяаслаг нэгэн хэмээн үнэлдэг юм билээ. Та бүхэндээ түүний хувийн зургаас...

Д.Ана