​Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Ай Консепт” ХХК-ийн “I loft” бааранд бас л хутга мэс, буу шийдэм болж танхайрсан хэрэг гар­сан бололтой.

Өнгөрөгч баа­сан гарагийн шөнө харьяа дүүр­гийн  Цагдаагийн хэлтэст “Бааранд буу гарган тааз руу буудаж, хутга мэс хэрэглэн залуус хоорондоо муудалцаж байна” гэсэн дуудлага ирсэн тухай эх сурвалж бидэнд мэдээлсэн юм. “Тэдгээр залуусын дэргэд манай нэр­тэй боксчин, олимпийн мөнгөн медальтан, Гавьяат тамирчин Н.Төгсцогт байсан. Тэр зодоонд оролцсон эсэхийг мэдэхгүй. Түүнчлэн Монголын нэгэн томоохон компанийн захирлын хүү гэхчлэн тав зургаан залуус бай­сан” гэв. Дашрамд дуулгахад, “I loft” шөнийн цэн­гээний газар нь өнгөрөгч зун цаг хэтрүүлэн ажиллаж, МХЕГ-аас 250 мянган төгрөгөөр торгуулж байжээ.


Б.Оюунгэрэл