Залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар “Илбэе” цомгийнхоо баярыг энэ сарын 10-нд хийлээ. Ард түмнийхээ дунд шинэлэг тоглолт зохион байгуулсан нь Нарантуул захын түрээслэгчид, тэнд цугласан хот хөдөөгийн хүмүүст гэнэтийн бэлэг болж чадсан юм.

“Илбэе” цомгийг бүтээхэд 100 гаруй уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Энэхүү цомгийн баярт залуу дуучин П.Идэржавхлан, Д.Найдандорж, Б.Оюунбат, Р.Бадралмаа зэрэг уран бүтээлчид урилгаар хүрэлцэн ирж ая дуугаа эгшиглүүлэсэн. Мөн энэ үеэр Б.Болд, Э.Чулуунчимэгийг сонсдог хоёр фен нь 37 инчийн LCD зурагт бэлэглэлээ.

Ямартай ч анх удаа “Нарантуул” ОУХТ-д цомгийн баяраа хийж олон түмнийхээ хүндэтгэлийг хүлээж олон сайхан ая дуугаараа үзэгч фенүүддээ өөрсдийн ая дуугаа өргөсөн шинэлэг цомгийн нээлт боллоо хэмээн тэнд цугласан ард түмэн хос хоёрт ам сайтай байсан гэдгийг энд дурдахад илүүдэхгүй биз ээ.

Д.Ана