Залуу дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ өнгөрсөн намар Г. Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан Нарны уянга киноны дууг шинэчилж дуулан олны хүртээл болгосон нь сонсогчдод ихээхэн таалагдсан билээ.  Тэгвэл залуу дуучин Хүрлээ цоо шинэхэн  уран бүтээлээ өлгийдөн авчээ. 

Тэрбээр шинэ уран бүтээлээ "Миний хоёр жаргал" хэмээн нэрлэж "эр хүн таны энгэрт чинь эрхэлж, хайранд тань жаргадаг эрхмийн дээд хань, жаргалын дээд үрд тань" зориулан дуулжээ. Түүний шинэ дууг сонсогч та бүхэндээ хүргэж байна.

Дашрамд дурдахад, Дуучин Ш.Хүрэлбаатарын шинэ цомог поп урсгалын есөн дуунаас бүрдэх юм байна.

Д.Ана

 

Үг: Энхтайван                          “Миний хоёр жаргал”                                   ая: Ганаа

Бодоогүй бодлын минь төгсгөлөөс

Бороогүй нүүсэн үүлнээс

Гэрийн минь гэрлийг гийгүүлж мандсан нар

Гэргий минь болоод дэргэд минь жаргасан сар

                Хүслээсээ илүү хүлээсгүй сэтгэлийн минь

                Хүний тэвэрт бус энгэрт минь ургасан цэцэг

                Өөрөөсөө өөр амьдрал дэлбээлүүлж

                Намайг эцэг хүн болгосон хүн заяа

                                      Миний хайраа миний ханиа

                                      Энгэрт минь эрхэлсэн ижил хоёр жаргал минь

                                      Миний охин миний амьдрал

                                      Сэтгэлд минь нар минь болж гийгүүлсэн хайрт минь

Харах болгондоо шинээр дурладаг чамдаа

Санахын тэрүүхэнд санааширан бэтгэрдэг болохоор

Буруутай унагаасан үг болгондоо гэмшиж

Бурхад атаархам жаргалын үлгэр шивнэе

             Өөрөөс минь өөр хоёрын хоёр амьдрал

              Өр зүрхэнд минь цохилж байгаа болохоор

              Энэ ертөнцийн агуу хайр бүхнээс

              Чамдаа бас охиндоо хайртай