Энэ шийдвэрийг гаргасандаа би баяртай байгаа
2017/02/08
Сайн уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би одоо 30 гарч яваа хүүхэдгүй нөхөрт гарч амжаагүй гэх үү дээ. Хүнтэй суухгүй гэсэндээ ганц бие амьдарч байгаа юм биш ээ.
Өөрийнхөө хүслээр гэх нь хаашаа юм нэг эрийн хоёрдахь амьдрал нь болоод л хэдэн жилийн нүүрийг үзлээ. Оюутан байхдаа өөрийнхөө ухаан санааг арчаа муутай эр хүнд даатгахгүй юм шүү гэсэн бодлоор дүүргэсэн байж дээ эргээд бодохноо. Найз охиныхоо төрсөн өдөрт очиж байгаад л ахынх нь найзтай танилцсан минь энэ амьдралаар амьдрах эхлэл байсан даа.
Эхний жилүүдэд мэдээж сайхан л байлаа би сургуулиа төгсөн ажилд орж цалингаараа өөрийгөө хангалттай болгож хайр маань намайг юмаар дутаахгүй л байлаа. Баяр ёслол болон хүссэн үедээ хамт байж чадахгүй ч хамтдаа байх өдрүүдийг яаж ийгээд гаргачихдаг байсан. Гэтэл сүүлийн үед энэ амьдрал маань надад таалагдахаа больж байна. Би өөрийн гэсэн үр хүүхэдтэй болохыг хүсдэг гэтэл нөгөөх маань энэ тал дээр огт зөвшөөрдөггүй нэг удаа хэлтэл бөөн асуудал болсон. Чамайг би юугаар ч дутаагаагүй өөр чамд юу хэрэгтэй юм гэдэг байгаа. Би ч гэж би өөрийгөө тэрэнд мөнгөний хүүхэн мэтээр ойлгуулсан байгаа юм. Тэгж ойлгохоос яахав би ямар тэрнийг халамжлана энэ тэр гэж байсан биш. Надтай уулзах болзоо, үзвэр үзэх, элдвийн бэлэг сэлт нь надад таалагдаж би өөрийнхөө зүрх сэтгэл ирээдүйн амьдралаа мартсан байжээ.
Энэ сэдвийг хөндөхөд багийн найз охинтойгоо санамсаргүй гудамжинд тааралдсан маань хамаатай л даа. Ангийн охин бид 2 хэн хэнийхээ амьдралыг сонирхон асууж байлаа. Тэр охин манай ангид гайгүй сурлагатай хүүхдийн тоонд ордог байсан л даа. Сургууль төгсөж өөрийн гэсэн мэргэжилтэй болсон ч түүгээрээ удаан ажиллаж чадаагүй гэсэн. Хамгийн сонирхолтой нь гэр бүлтэй бүр гурван хүүхдийн ээж болчихож. Надаас гэр бүл үр хүүхэд гээд л асуулаа. Гэтэл би тэр өдрийг хүртэл бараг хүнтэй сууж хүүхэд гаргаагүй гэдгээрээ бараг л бахархаж байсан байх аа. Хариу хэлж байхдаа өөрөөсөө ганц сайн ичсэн дээ. Ангийн маань охин нөхөр, хүүхдүүдийнхээ тухай ярьж байхдаа нүд нь гэрэлтээд дуу хоолойных нь өнгө хүртэл шал өөр сэтгэгдэл төрүүлж би гэдэг хүн анх удаа гэр бүлтэй хүнд атаархаж үзлээ. Тэр болтол юугаа бодож явсан тэнэг толгой вэ гэж хүртэл өөрийгөө зүхсэн дээ.
Надад гэр бүл өөрийн гэсэн амьдралыг зөвлөөгүй ч сануулж өгсөн багийн найздаа би маш их баярласан. Харин энэ захиаг бичих болсон шалтгаан маань над шиг олон эмэгтэй өөрийнхөө богино бодлоос болж сайхан цаг хугацаа амьдралаа битгий үрээсэй гэсэндээ би бичлээ. Хүн найз нөхөдөө ч гэсэн сонгохдоо анхаарах хэрэгтэй юм билээ. Миний эргэн тойрны найз хүүхнүүд дунд над шиг амьдралаар амьдарч байгаа нь цөөнгүй байсан нь би өөрийнхөө амьдралын хэв маягийг буруу чигт яваад байгааг анзаарах боломжийг өгөөгүй юм шиг санагддаг. Гэхдээ өөрийгөө зөвтгөх гээгүй л дээ. Одоо би цаашдынхаа амьдралыг ихэд сайхнаар төсөөлж байгаа.
Нөгөө хүнээсээ ч холбоогоо тасалсан санахгүй л байна тийм ч их хайртай байсан биш бололтой. Сэтгэл маань арай хөнгөхөн болчихсон ч юм шиг бодогдох болсон. Гэр бүлийн амьдралд би бэлэн гэж өөрийгөө хэлэхгүй ээ. Гэхдээ л энэ шийдвэрийг гаргасандаа би баяртай байгаа. Миний сэтгэлийг хуваалцаж байгаа та нарт баярлалаа.
cekc.mn
иргэн · 2017/02/08
СЭТГЭЛ ЧИНЬ ХӨНГӨН БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ. САЙН САЙХАНЫ ТӨЛӨӨ УРАГШАА.
Irgen · 2017/02/08
Bayr hurgie!
Irgen · 2017/02/08
Bayr hurgie!