Нийслэлийн захирагч танаа 38-р сургуулийн газрын асуудлыг хурдан шийдээрэй дунд нь сурагчид хохирох вий
2013/11/12
Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн багш ажилчид 960 хүүхдийн шинэ сургууль барих газраа дүүргийн Засаг даргадаа алдчихлаа хэмээн өчигдөр хэвлэлийнхэнд хандсан юм. Тус сургууль нь 1200 хүүхэдтэй бөгөөд хоёр ээлжээр хичээллэдэг байна. Сургуулийг акталж, нураах шийдвэрийг гаргасан учраас одоо сургуулийн хүүхдүүд хоёр хуваагдан Баянгол дүүргийн 78, 47 дугаар сургуульд хичээллэж байгаа гэнэ. Гэтэл шинээр сургууль барих гэж байсан талбайгаа Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод алдчихлаа гэж сургуулийн багш, ажилчид ярьж байв.
38 дугаар сургууль нь нийтдээ 8000 метр квадрат талбайтай. 2006 онд газраа баталгаажуулж 2015 хүртэл эзэмших гэрчилгээгээ авсан аж. Гэтэл 960 хүүхдийн сургууль барих 1700 метр квадрат талбайг дүүргийн Засаг дарга авна гэж зүтгэжээ. Дүүргийн Засаг дарга эл газарт нутгийн захиргааны ордон, авто машины зогсоол барина гэсэн байна. Энэ тухайгаа ч албан ёсоор багш, ажилчдад мэдэгдээгүй аж. Газрын хөрсний дээж авна гээд өрөмдлөгийн машин ирэхэд нь багш нар мэдсэн гэв.
Сургуулийн ажилчид Д.Оросоо даргатай хоёр удаа уулзах гээд чадаагүй байна. Энэ талаар Хотын захирагч Э.Бат-Үүлд хэлэхэд зохих газарт нь хандаж асуудлыг шийдвэрлэх болно гэжээ.
Тэгвэл дээрх асуудлыг энэ өнгөрсөн сарын 31-нд Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар “Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмших эрх олгох тухай” асуудлыг хэлэлцжээ. Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/63 тоот захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 1000мкв газрыг төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлсэн байна.
Баянгол дүүргийн ЗДТГ байрлаж байгаа барилгын багтаамж, хүчин чадал хэтэрсэнээс харъяа хэлтэс, албад болох дүүргийн Онцгой байдлын алба, Боловсролын хэлтэс, Цэргийн штаб нь түрээсийн байранд, Соёлын хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Дотоодын аудитын алба, Нэг цонхны үйлчилгээний нэгж нь үйл ажиллагаа явуулах байргүй, Бүртгэлийн хэлтэс нь орон зайн хувьд хязгаарлагдмал, ажлын байрны шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаагаа явуулж байна гэж үзэн энэхүү хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зорилгоор одоо байрлаж байгаа конторын барилгын урд талд 1970мкв газарт Нутгийн удирдлагын ордны зориулалттай барилгыг авто машины зогсоол, гадна тохижилтын хамт барихаар төлөвлөжээ.
Одоогоор Нутгийн удирдлагын ордны зураг, төсвийг боловсруулахад 120 сая төгрөг төсөвлөсний дагуу зураг төсөл хийгдэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 38-р дунд сургууль хамаарагдаж байгааг холбогдох байгууллагуудтай зөвшилцөн тохиролцоонд хүрчээ.
Баянгол дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг төвлөрсөн байранд чирэгдэл багатай хөнгөн шуурхай үзүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн байгууллагын хэрэгцээнд Нутгийн удирдлагын ордны барилгыг барихад зориулан газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулсан байх юм.
Мөн тус дүүргийн 38-р дунд сургуулийн барилгыг ашиглах боломжгүй учир акталсан. Тиймээс энэ асуудлыг давхар шийдвэрлэн дүүргийн Нутгийн захиргааны ордонтой зэрэгцүүлж 38-р сургуулийн байрыг шинээр өргөтгөн, сурагчдын багтаамжийг нь нэмж 640 хүүхдийн сургуулийн барилга барихаар төлөвлөсөн талаар тус дүүргийн Засаг дарга Д.Оросоо энэ үеэр хэлжээ.
Хоёр талууд ойлголцолд хүрээгүй учраас газрын маргаантай асуудал дэгдэж буй. Нэг тал нь иргэдэд үйлчилгээ үзүүлэх ордоноо барих нөгөө тал нь хүүхдүүдийг сургах байраар хангах шаардлага тулгарсан. Гэхдээ аливаа асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэдэг учир Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/63 тоот захирамжаар Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт 1000мкв газрыг төрийн байгууллагын зориулалтаар эзэмшүүлэхээр тушаал гарсан байсан болохоор одоо яая гэхэв. Хоёр талууд эв найртай ярилцаж сургууль, төрийн үйлчилгээ явуулах барилгаа барих л хэрэгтэй дээ. Талцаад ажил явахгүй учраас газрын маргаанаас болж дунд нь шинэ сургуультай болох сурагчид минь бүү хохироосой билээ.
Нийслэлийн захирагч хурдан энэхүү газрын маргаантай асуудлыг шийдвэрлэж өгөх байх хэмээн найдаж суух л үлдлээ. Харин сургуулийн шинэ байр чухал энэ үед асуудал зөвөөр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна Бат-Үүл дарга аа.
Х.Даваа
Зочин · 2016/01/08
Бат -Үүл ээ38-сургуулииг бариачээ
Зочин · 2015/01/08
Hurdan barigdchaasai.laitai ym zugeer
Зочин · 2013/11/21
Энэ төрийн байгууллагуудын дээрэм хэрээс хэтэрлээ. БЗД-ийн Батзориг нэг ордон гээл юм барьсан тэрийг дуурайж хүүхдүүдийг гудамжинд гаргах нь ээ. Бөөн *********************тангууд одоо бас ордонд сууна гэнэ. Алтан загасны эмгэн шиг яасан их дэмий юманд шунадаг юм. Нэг нөхөр Чингис хаан хот гэж ********ан дөвчигнөж байгаад санаандаа хүрсэн. Одоо энэ Оросоо бас юу вээ.
Зочин · 2013/11/13
зарсан газруудаа буцааж аваач тэгвэл хэдэн ч ордон барьж болно
Зочин · 2013/11/13
БГД-ийг 22 товчооны цаад талруу нүүлгэвэл таарна эд нарын хэрэг нэг ихч байхгүи дээ зайл зайл
Зочин · 2013/11/13
38r surguuliig shineer barina gj aktalchaad odoo tes hondlon ymnii zurag tosol n yarigdaad yavchihiinmaa
Зочин · 2013/11/13
ymar ch emh tsegtsgui deerees n bur nemeel bh ymaa dund n sura****d hohirch bolohgui
Зочин · 2013/11/13
дүүргүүдээ хотын зах луу гаргавал таарна. 1200 хүүхдийн багтаамжтай сургууль байсан юм биш үү. шинээр барих сургууль 650 хүүхдийн багтаамжтай гэхээр үлдсэн хүүхэд нь гудамжинд гарах уу
Зочин · 2013/11/13
Машины зогсоолгүй, замын бөглөрөлд хувь нэмсэн дүүргүүдийг дүүргийнх нь захад гаргавал зүгээрсэн. БГД ийн татвар вокзалтай зэрэгцээ, машин битгий хэл явган хүн ороход ч хүндрэлтэй шүү