Сайн байна уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Би 33 настай эгэл жирийн эмэгтэй. Төрийн албанд 10 дахь жилдээ ажиллаж байна. Их сургуулиа төгсөөд ажиллах, ажлын хажуугааар сурсаар байгаад нэг мэдэхнээ 30 гарчихсан.

Энэ хооронд хүнтэй үерхэж байсангүй. Сарын өмнө манай ажлын найз маань нэгэн залуутай танилцуулсан юм. Тэр 1-р ангийн нэг хүүтэй. Би ч хүүхдэд хайртай болохоор хүлээн зөвшөөрсөн. Урьдах эхнэр нь дагавар нэг хүүхэдтэй гэсэн. Найз залууг байхгүйд хүнтэй байж багаад гардуулсан гэсэн. Тэгээд салсан гэсэн.

Гэтэл хүүхэдтэйгээ танилцуул гэхээр 1 жилийн дараа, юу гэх бол гэж хэлэх юм. Бас дээр нь facebook дээрээ хуучин эхнэртэйгээ авaхуулсан зураг байна лээ. Өнөөдөр тэрийг хараад сэтгэл хэцүү л байна. Тэр залууд би дасчихсан. Тэр хэнэггүй өдөрт 1-2 удаа л залгана юм. Би яах ёстой вэ? Өмнө нь ийм зүйл тохиолдож байгаагүй болохоор үнэхээр хэцүү байна. Манай аав ээж хүртэл хүнд хүн илүүдэхгүй хүүхэд хөөрхөн гэж их л дэмжиж байгаа. Гэтэл тэрний байж байгааг утсан дээр нь хүртэл гэр бүлийн зураг байна лээ. Хүүхэдтэй болохоосоо өмнө болидог ч юм уу гэж бодох юм…

 

cekc.mn