БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 12-17 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи  хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй.  Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 2 дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.