Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт оршдог “I loft” бааранд өнгөрсөн баасан гаригт залуус хоорондоо зодолдож буу гаргаж ирсэн гэх мэдээлэл өчигдөр хэвлэлүүдээр цацагдсан билээ.

Эх сурвалжаас ирсэн мэдээллээр зодоон болох үед тус бааранд манай нэр хүндтэй компанийн захирлын хүү болон нэрт боксчин Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогт гэхчлэн тав, зургаан залуус байсан гэсэн. Гэхдээ тэд зодоонд оролцоогүй хажууд нь байсан аж.

Харин хэн болох нь тодорхойгүй иргэн буу гаргаж танхайрчихаад зугтсан гэж цагдаагийн албаны эх сурвалж хэллээ.

Энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа Олимпийн мөнгөн медальт, МУГТ Н.Төгсцогтөөс тодруулснаа онцолж байна.

Дээрх асуудлыг тодруулахад тэрбээр "Энд тэндгүй худлаа мэдээ тавигджээ. Хэвлэл мэдээллийн сайт, сэтгүүлчид бодитой мэдээ хүргэл дээ. Надад буу шийдэм гаргаад хүн зодоод явах хүмүүжил байхгүй" гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Д.Ана