Э.Бат-Үүл: "Эрдэнэт"-ийн дээрэм хол явахгүй
2017/02/17
Ардын намынхан коммунист үзлээ гудсан доороо нуусан байжээ. Тэр нь сүүлийн үед цухуйж харагдах боллоо.Өнгөрсөн дөрвөн сарын турш чөлөөт ардчиллын амин сүнс болох иргэдийнхээ сонгох, сонгогдох эрх, оршин суух газраа сонгох эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, шудрага шүүхээр шүүлгэх эрх, өмчлөх эрх зэрэг эрхүүдийн эсрэг дайралт хийлээ!
Олон түмэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг ямар ч шүүхийн шийдвэргүйгээр Улсын Их Хурал хураан авч байгааг харан шуугиж байна. УИХ хуулиас гадуур шүүх байгуулан Онцгой комисс шиг ажиллахыг хараад шуугиж байна. Мэдээж энэ бол шүүх оролцоогүй учраас улстөрчдийн гэгээн цагаан өдөр хийж буй "дээрэм" гэдэг нь ойлгомжтой. Тэгээд л шуугицгаасан хэрэг.
Хачирхалтай нь ардчиллын бусад үнэт зүйл бас аюулт халдлагад өртөөд байгааг хүмүүс төдийлөн тоохгүй байна!
"Эрдэнэт"-ийн дээрэм хол явахгүй л дээ! Яагаад гэвэл, явж явж Оросын Засгийн газрын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг явдал болчихоод байгаа. Оросын Засгийн газар өөрийнхөө өмч хөрөнгийг мэдэж, захиран зарцуулах эрхтэй. Энэ эрхээ хоёр талын гэрээ хэлэлцээрээр баталгаажуулсан байж таараа. Гэтэл Монголын тал үүнийг мэдсээр байж, тэгээд өөрийнхөө Үндсэн хуулийг зөрчин байж, хууль ёсоо огоорсон улстөрийн зорилготой шийдвэр гарган байж, найгүй доош нь хийж байна шүү дээ! Ийм байдлыг тэвчих нь юу л бол.
Нөгөөтэйгүүр, Оросын тал хувийн өмчийн эрхийг ямар айхтар хамгаалж байгаагаа дэлхий даяны хөрөнгө оруулагч нарт харуулах сайхан боломж. Харин, Монголоос хөрөнгө оруулагч нар дайжих нь ойлгомжтой. Жаргалсайхан энэ тухай анхааруулаад байна шүү дээ!
Ерөнхийлөгч Элбэгдорж хэлсэн үгээрээ Монголын төр бүхэлдээ дээрэмчид болчихоогүй юм байна гэдгийг олон улсад харуулан цайруулахаар оролдлоо. Юутай ч хөрөнгөө дээрэмдүүлсэн талууд нийлж заргалдах нь тодорхой. Оросын Засгийн газар Монгол хүний хувийн өмчийн эрхийг Монгол Улсын Их хурлаас хамгаалах нь ээ! Шүүхээс гадуур хийгдсэн илтэд дээрэм учраас олон улсын шүүх дээр ялах нь тодорхой.
Гэтэл, бусдын зүгээс дэмжлэг хамгаалалт байхгүй, Ардын Намын довтолгоонд өртөөд байгаа нөгөө эрхүүд маань яах билээ! Олон түмэн хаана байна вэ?
Орон нутгийн сонгуулиар 70 гаруй сум, нэг аймаг, гурван дүүрэгт Ардчилсан Нам ялалт байгуулсан. Тухайн орон нутгийн иргэд хэн нэгний албадлага хавчлагагүйгээр, чөлөөт сонгууль өгөх эрхээ эдлэн Ардчилсан Намд саналаа өгсөн. Гэтэл сонгогчдын Ардчилсан Намд олгосон эрх мэдлийг Ардын Нам, бас гэгээн цагаан өдөр булаан авч байна.
Хөдөө орон нутгийн иргэдийг нийслэл хотод шилжин суурьшиж амьдрах эрхийг хязгаарлаж байна. Утаа, хөрсний бохирдлоор далимдуулан муйхарлаж байна. Нэгнийх нь эрхийг хамгаалахын тулд нөгөөд нь тавьдаг стандартын шаардлагыг эрхийг нь зогсоох асуудал болгон хувиргачихлаа. Зүйрлэвээс, олон нийтийн газар тамхи татаж болохгүй гэх учиртай атал тамхи татдаг хүнийг олон нийтийн газар оруулахгүй гэсэнтэй ижил муйхарлал. Үүнээс болоод, жишээ нь орон нутгийн иргэн хашааны газар худалдаж аваад бохирдолгүй технологитой орон сууц бариад нийслэл хотдоо амьдаръя гэхэд тийм эрхгүй болжээ! Социализмын үед ингэж байснаа Ардын Нам санажээ.
Арваад хоногийн өмнөөс хэвлэлийн эрх чөлөө рүү дайрч эхэллээ. Ер нь Ардын намынхан 90-оноос хойш хэвлэлийн эрх чөлөөг арайхийн тэвчиж ирсэн. Өнөөдөр тэд, хууль тогтоох эрх мэдэлд үнэмлэхүй олонхи болсон боломжоо ашиглан чөлөөт хэвлэлийг эрүүгийн хуулийн барьцаанд аргамжихаар шийджээ. Эрүүгийн хуульд, сэтгүүлч гэдэг мэрэгжлийн нэрийг нь тусгайлан зааж хариуцлага хүлээлгэх өөрчлөлт оруулах аж.
Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах нь хуулийн үүрэг гэдгийг одоо хэн ч мэднэ. Бусдыг үндэслэлгүйгээр гүтгэн гутааж байгаа хэнбугай ч зөвхөн сэтгүүлч гэлтгүй хуулийн өмнө учруулсан хохиролтойгоо нийцэх хариуцлага хүлээдэг байдал хэвшээд удаж байгаа. Ийм байтал сэтгүүлчийг мэргэжлээр нь гадуурхан, тусгайлан яллах асуудлыг өнөөдөр шинээр сөхөн, хуульд нэмж оруулах гэж байгаа нь хувийн өмчийг улс төрийн зорилгоор булаан авч буйтай зэрэгцсэн аюултай, алсын хараатай улс төр.
Харин манай сэтгүүлчид капиталистуудыгаа бодвол эрхээ, бизнесээ хамтын хүчээр хамгаалахаа мэддэг хамаагүй ухаалаг юм. Сэтгүүлчийг мэргэжлээр нь барьцаалан дарамтлах гэсэн улс төрийг сэтгүүлчид нийлээд эсэргүүцэн тэмцэлдэж байна.
Харин капиталистууд нэгнийх нь өмчийг шүүхийн бус журмаар, шууд улс төрийн зорилгоор, олигархиуд дээрэмдэж байхад битүүхэндээ баярлалдаж байх маягтай юм. Зарим том капиталистууд олигархиудыг араас нь дохин өөгшүүлсэн гэнэ. Эргээд өөрсдийнх нь өмч хөрөнгө рүү халдах үүд хаалга нээгдэж буйг сэхээрэхгүй байна.
Капитализм үүссэн цаг үеэс, капиталистуудыг олигархиуд мөлжиж дээрэмдэж ирсэн. Капиталистууд баялаг бүтээж, олигархиуд түүнийг нь байнга төрийн хүчээр булааж байлаа.Түүнийг нь коммунистууд үзэл санаагаа болгон үргэлжлүүлсэн билээ.
Нэгийг нь дээрэмдээд нөгөөг нь орхиж байгаагүй. Цэнддоо анхааруулаад байна шүү дээ! Бүгдийг, ээлж ээлжээр нь салгаж байгаад дээрэмдэж ирсэн түүхтэй.
Харамсалтай нь, манай капиталистууд атаархлаа өрсөлдөөн гэж ойлгож явдаг мунхаглалаасаа болоод олигархиудад бариулж идүүлэх нь ээ. Капиталистууд харанхуй мунхаг байсан үеийг зэрлэг капитализм хэмээн нэрлэсэн байдаг юм. Арчаагүй капиталистууд өмчийн эрхээ хамгаалан хамтран тэмцэхгүй бололтой. Тэгэхээр чөлөөт ардчилсан үзэлтнүүд тэмцэхээс өөр аргагүй. Өмчийн эрх гэдэг бол чөлөөт ардчилсан нийгмийн үнэт зүйл учраас!
Нийгмийн үнэт зүйл гэдэг юу вэ? Энэ бол тухайн нийгмийг тийм нийгэм байлгаж байгаа тэр зүйл. Үнэт зүйл бол нийгмийн байгууллын хэлбэрээ хадгалах тулах багана нь юм. Үнэт зүйл нь үгүй болоход тэр нийгмийн байгуулал нуран унадаг зүй тогтолтой.
Жишээ нь, социалист нийгмийн үнэт зүйл нь хувийн өмч болоод түүн дээр суурилах бизнэсийн эрхийг устгах явдал. Бизнэс эрхлэх явдлыг мөлжлөг гэж үздэг. Бас марксист суртлаас өөр хувийн үзэл бодол, итгэл үнэмшил, сүсэг бишрэлтэй байхыг хориглодог. Энэ мэтээр ер нь хувь хүний эрх, эрх чөлөө социализмд онцгой цээртэй зүйл бөгөөд нийгмийн эрх ашгийг туйлчлах нь үнэт зүйл нь бөлгөө. Өөрөөр хэлбэл, дарангуйлал, захиргаадалт үнэт зүйл нь. Хэрэв хувь хүн эрх чөлөөтэй болбол социализм нуран унадаг.
Үүний эсрэгээр, чөлөөт ардчилсан нийгмийн үнэт зүйл бол хувь хүний эрх, эрх чөлөө. Хувь хүний эрх, эрх чөлөө уствал ардчилсан нийгмийн байгуулал шууд нуран унаж, боолчлолын нийгэм тогтоно.
Ийнхүү сайтар тунгаан бодвол чөлөөт ардчиллын үнэт зүйл рүү Ардын Нам дайрч байгаа нь чөлөөт ардчилсан нийгмийг устгах ажилдаа оржээ гэсэн дохио.
Сүүлийн хэрэг явдлуудыг харахнээ Ардын Нам, Монгол улсын шүүх тогтолцоог жагсаалаас гаргах ажлыг эхлүүлэн Улсын Их Хурлыг Онцгой комисс маягийн байгууллага болгон хувиргаж байна. Гишүүдийнх нь үг яриа улам бүр Онцгой комиссын ажилтнууд шиг болж байна. Өнөөдөр тэдэнд дэмжлэг үзүүлэх Шинэ Коминтерн дутаж байна.
Сүхбат, Гарамжав нарыг харвал коминтерний гар хөл болчихоор хэнхэгтэй ногоон малгайтнууд бэлэн зэхээтэй байгаа биз?! Үг хэлэх гэж хорслоор бөөлдөг хүмүүс угаасаа садистууд байдаг юм. Коминтернийхан ийм садистуудыг ногоон малгай өмсүүлэн 40-өөд мянган Монголчуудыг егүүтгэсэн юм.
Ийм үед ардчиллынхан хариуцлагагүй байгаа. Үнэт зүйлийг нь балбаж байхад сэтгүүлчид, Баабар.мн-ийнхэн, эрх мэдлээ булаалгаж буй орон нутгийнхан зэрэг цөөхөн этгээдийг эс тооцвол бусад нь тоомжиргүй байна. Ардчилал нуртлаа хаа юм гэж бодоод байх шиг байна.
Тийм биш. Дарангуйлал, би дарангуйллаа гэж хэлж ирдэггүй. Алсаас гэтэж ирдэг. Цаг нь болохоор ганц үсрээд ардчиллыг барьж амийг нь тасална.
Туркийн ардчилал яаж амь тавьж байгааг хар л даа. Хэдэн жилийн өмнөөс гэтэж байсан дарангуйлал цаг нь болонгуут ганц үсрээд л хоёр сарын дотор ардчиллыг устгалаа. Хэдийнээс, үнэт зүйл рүү нь гэтэн зулгааж байхад чөлөөт ардчилсан үзэлтнүүд нь тоомжиргүй байсан юм. Одоо тэмцэх зүрхтэй ардчилагч байхгүй.
Туркэд болсон шиг дарангуйллын Гэтэлт одоо манайд эхэлчихээд чөлөөт ардчиллын үнэт зүйлүүдийг нэг нэгээр нь зулгааж байна.
Ядахдаа олон улсын байдал ардчилалд халгаатай үедээ орчихлоо. Дэлхийн 2-р дайны өмнөх үетэй адил нөхцөл байдал үүслээ. Харизмтай дарангуйлагч нарын эрин үе эхлээд байна.
Тийм учраас би, Ардчилсан намын 7-р Их хурлын индэр дээрээс үнэт зүйлсээ хамгаалан тэмцэхийг уриалаад байгаа юм. Дарангуйллыг Гэтэлт дээр нь намнах хэрэгтэй. Эс тэгвэл, эгзэг таарсан үед нь Ардын Нам Улсын Их Хурлыг Туркийн парламент шиг болгоод дараа нь Онцгой комиссын ажил хийлгэхээр байна.
Олигархи төр цөөнхийн гарт байдаг. Тийм учраас УИХ-ыг Онцгой комисс болгох бол цаг нь болохоор алга урвуулах мэт хялбар. Сая нэг удаа яг Онцгой комисс шиг ажиллахыг бүх нийтээрээ харлаа.
Шүүх эрх мэдэл үнхэлцэг нь хагарчихаад таг дуугүй. Шүүхээс гадуур хэнийг ч шүүж болохгүйг тэд мэднэ шүү дээ. Ингэх нь ямар аймшигт хүргэдгийг хэлмэгдүүлэлтийн түүхээс тэд харсан шүү дээ. Шүүх эрх мэдэл алдагдаж байгаа нь дарангуйлал гэтсээр хаяанд иржээ гэдгийг сануулаад байна аа!
Тэгэхээр цаг алдалгүй тэмцэлд босоцгоон УИХ-ыг эгнэгт Онцгой комисс болчихоос нь урьтаж, түүнийг хянан номхотгох Ардын Их Хурлыг байгуулах хэрэгтэй!
Ардчиллын үнэт зүйлсээ хамгаалан Цэнддоо, Жаргалсайхан нартай нэгдэцгээе! Үр хүүхдүүдээ дарангуйллын аюулаас хамгаалан тэмцье! Бид болохоор эрх чөлөөтэй амьдарчихаад үр хүүхдүүд маань боолчлолд зовбол ёстой жудаггүй хэрэг болно.
Э.Бат-Үүл
Baska · 2017/02/18
Uneen. Demjij bn
Зочин · 2017/02/18
Хуцдаг новш вэ. 27 настай шалдан бандийн нэр дээр нэг компани байгуулаад хулгайгаар луйвардаад авсаныг гэмт хэрэг биш гэх үү. Тийм л шударгаар авсан юм бол тэр хувьчилч бандийг нэг харчмаар байхийм . Ихл нууц ноётон байнаа

Zochin · 2017/02/18
Odoo bolno Bat uulee Chi mongoliin ard tumnii hulhin deer tsetseg bish tsetserlegt hureelen urguulsan.Odoo Zorigiin heregiig unen zovoor hulee hhugee shavartai hutgaad haychihsan terniigee hulee.Olon myngan hunii oron gereer n toglood gudammjind gargasan ydaad demii hondlongiin luivart duugui baigaach .Ezen Elbege chini duugaraad og gesene u luivarvhid neg tald nogoo tald shudraga tumen ylnaa,ylalnaa

Хамгийн туруунд хуний эрхэнд халдаж дугаарын хязгаарлалт гэдэг юм гаргаж ирсэнээ ойлгодоггуй ардчилагч нар зуусэн улсын баатар даа . Будний уед им л баатар бой болж...
ЦАГААН ХЭРЭЭ · 2017/02/18
Монголын ард түмэнд бүрэн танигдсан хулхи баатар гонгинуур салга амбан одоо нэг мөсөн унтарвал түмэнд буян болно.
Зочин · 2017/02/18
Эх орноо зарж хулгайч эбий та хоерыг одоо сонсдог монгол хун алга болж лаларуудыг тэр капла чинь сонсохгуй болов уу
Зочин · 2017/02/18
Лалараа битгий хуцаарай ардчилал гэж эх орноо зарахыг хэлдэггуй бх шуу эбий та хоер шиг лалар гадны гар хол болж монголын хамаг баялагыг идэхийг хэлэхгуй бх шуу чамайг сонсох хун одоо бхгуй идсэн ууссан шалгуул за лалар новш

uulee · 2017/02/18
Chi yu meddeg yum salgaaaa hahahahaahahh
зочин · 2017/02/17
төр юмаа авч байна туйлын зөв
зочин · 2017/02/17
Хөөе шоронд ороогүй байна уу бушуухан ороо битгий улс үймүүлээд бай хүүгийнхээ нэр дээрх мөнгөө улсад тушаа аав чинь коммунизмын үзэл сурталч байсан чи өөрөө социалист багш байсан харин сайн найзынхаа эхнэртэй явалдсан найзаа алсан гээд байна гадуур чиний тухай үнэн мөнөө шүүлгээ

Зочин · 2017/02/17

Zochin · 2017/02/17
Uilj unjin bj zorigiin hergees multarlaa geed huzuugui anddaa huchin zutgej baigaa yumuu ain anduuraad baigaarai
Zochin · 2017/02/17
Uilj unjin bj zorigiin hergees multarlaa geed huzuugui anddaa huchin zutgej baigaa yumuu ain anduuraad baigaarai
zochin · 2017/02/17
tor ingej avah n zov tegeed ard tvmendee hyvitsaa gargaad zarah heregtei
zochin · 2017/02/17
tor ingej avah n zov tegeed ard tvmendee hyvitsaa gargaad zarah heregtei
zochin · 2017/02/17
tor ingej avah n zov tegeed ard tvmendee hyvitsaa gargaad zarah heregtei bi lav huvitsaa gargaval avnaa
zochin · 2017/02/17
tor ingej avah n zov tegeed ard tvmendee hyvitsaa gargaad zarah heregtei bi lav huvitsaa gargaval avnaa
zochin · 2017/02/17
tor ingej avah n zov tegeed ard tvmendee hyvitsaa gargaad zarah heregtei bi lav huvitsaa gargaval avnaa
zochin · 2017/02/17
tor ingej avah n zov tegeed ard tvmendee hyvitsaa gargaad zarah heregtei bi lav huvitsaa gargaval avnaa
zochin · 2017/02/17
tor ingej avah n zov tegeed ard tvmendee hyvitsaa gargaad zarah heregtei bi lav huvitsaa gargaval avnaa
Zochin · 2017/02/17
Uilj unjin bj zorigiin hergees multarlaa geed huzuugui anddaa huchin zutgej baigaa yumuu ain anduuraad baigaarai
Иргэн · 2017/02/17
Чи дут. Хүүгээ захирч,залж яв.
МАН · 2017/02/17
Зөв ш дээ. Ард иргэд сэрэгтүүн! Манкурд болоод дууслаа ш дээ.
МАН ЗҮТГЭНЭ · 2017/02/17
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. МАН САЙН бүхнийг НУРААНА ,БУЦААНА. Байгаа бодит байдал ЧАДАЛ нь ТЭР. Одоогийн байдал нь Орост 49 хувиа эргүүлж өгөх эсэх талцал, Олон хүмүүсийг ажлаас халсан хийрхэл,ОФШОРтонгуудаа хамгаалах гэж ядсан оролдлого, 60 тэрбумын аян-ы үргэлжлэл, Жалга дов танил талын авилгал, МИЕЭ- г тойрсон бялдуучлал, Хятадыг хүсэмжилсэн их мөнгө,Хүүхэд хөгшдийг ялгаварласан төрийн бодлого,Хүсээгүй жирэмслэлтийг нохойд хандуулсан Хотын бодлого Эргэж буцаж будилсан татварын бодлого ,энэ бүхэнд дургүйцсэн ард түмэн л байх шив дээ
Зочин · 2017/02/17
БАТ-ҮҮЛ ХУЛГАЙЧ ОРОСОД ХЭЗЭЭ ХАЙРТАЙ БОЛЧИХСОН БАЙДАГ БИЛЭЭ 90-онд ОРОС АХ нарыг ХӨӨЖ ГАРГАЖ БАЙСНЫГ чинь ХАРИН МАРТААГҮЙ БАЙГАА ШҮҮ ЮУН ХУВЬСГАЛ ВЭ МОНГОЛЫН 2999990 иргэнийг ЯДУУРУУЛЖ сэтгэл ЧИНЬ ХАНААГҮЙ бна уу ХЭСЭГ МЭДЭЭЛЭЛД ОЙРХОН ЛУЙВАРЧИД одоо болсон байлгүй МОНГОЛ УЛСЫГ ХУУЛЬГҮЙ МӨНГӨӨР удирдана ГЭЖ БОДОЖ байгаа бол ХУЦ гэж ХЭЛЬЕ ТА НАРЫН ачаар МОНГОЛД эмх ЗАМБАРААГҮЙ байдал ГАЗАР авч 2000-гэр бүл МОНГОЛЫН БҮХ баялагийг ХУВААЖ аваад БНА ЭНЭ үйлдэл ТЭДГЭЭРИЙН нэг хэсэг ГЭЖ иргэд ойлгож бна ШУНАЛ ихэдвэл ШУЛАМ болно ГЭДЭГ үг ЧАМД дайя ХЭСЭГ ядарсан ХҮМҮҮСИЙН газрыг ХУУРЧ авсан ЧУЛУУДАЙ хүү ЧИНЬ монголд БАЙГАА юу ОДОО идсэнээ шингээхээ БОД ходоод ЧИНЬ дийлдэг БОЛОВ уу САЙН ААВЫН нэрийг чи ЁСТОЙ БАЛЛАСАН шүү ДАХИЖ УЛС төрд БҮҮ үзэгд
Sos · 2017/02/17
Та андуурч байна. Луйвардан хууль бусаар авсан ард тумний эд хоронгийг буцаан авч байна. Таны ярьж байгаа юм байгаа онохгуй байна
Sos · 2017/02/17
Та андуурч байна. Луйвардан хууль бусаар авсан ард тумний эд хоронгийг буцаан авч байна. Таны ярьж байгаа юм байгаа онохгуй байна
Зочин · 2017/02/17
эрдэнэтийг ард түмэндээ юмуу төрдөө авсан нь дээр шүү дээ мэдээж. хэдхэн дээрэмчин ноход эзэмшиж болохгүй ээ. Тийм болохоор МАН зөв зүйл хийж байна. Энэ Бат үүл бас тэр ноходтой хамт идэлцэх гэж байгаамуу даа
erdene · 2017/02/17
hyvhai lyivarchin chin u hytsaad bgan be zuv zamaar avsan bol u gej hyraaj bdag yum be uchnuun hyyli zurchuud avsan yumiig huraaj avalgyi yadag yum be uuriinh munguur uuruus yumiig ni hudaldaj avah ni ariun yavdal uu tegeed nadad mungu ugchih chinii bairiig aviya gesentee utga neg zyil shyy dee muu mal saaral tolgoit mini
Irgen · 2017/02/17
Элбэгдоржтой харьцуулвал ч жинхэнэ эр хун байхаа ер нь зев бодолтой шударга хун гэж боддог
Irgen · 2017/02/17
Элбэгдоржтой харьцуулвал ч жинхэнэ эр хун байхаа ер нь зев бодолтой шударга хун гэж боддог
Mongol · 2017/02/17
Chi ter ofshort nuusan munguu avchir tuuniihee daraa l solior.
Mongol · 2017/02/17
Chi ter ofshort nuusan munguu avchir tuuniihee daraa l solior.
иргэн · 2017/02/17
чамайг одоо сонсдог хүүхэд байтугай гөлөг ч байхгүй шүү. Чам шиг луйварчин тархи угаана гэвэл эндүүрэл өмхий муу дээрэмчин чинь шоронд орохоо хүлээгээд байж бай
иргэн · 2017/02/17
хуцдаг муу зөнөг вэ.
Зочин · 2017/02/17
Та ардчилал гэдэг нэрийг барьж анархизм тунхаглаад байдагаа болих хэрэгтэй. Ардчиллыг танаас арай өөр утгаар хүмүүс ойлгодог болсон шүү дээ та 90 онд ингэж хэлж байсан бол хүмүүс үнэн гэж бодохсон. Одоо бол ялгаа заагийг нь нэг юм мэдээд байнаа. Луй..........чин
зочин · 2017/02/17
Төр авсан нь зөв л гэж шуугиж байгаа юм бишүү
зочин · 2017/02/17
Орос бол аугаа гүрэн Үнэн л юм хэлсэн байна
зочин · 2017/02/17
хэнч нотлоогүй
дэмий юм бмчмх юм даа · 2017/02/17
Юуны ОХУ ын ЗГ ын бүрэн эрх вэ? Харин луйварчид луйврыг ёстой УИХ ын бүрэн эрхэнд халдаж хийсэн байна лээ
dawa · 2017/02/17
ta hulgailj baihad n haana baisan be ? odoo hulgai hiisen hynii zub bolj bn uu. ene tanii ardchilalal yy?
Зочин · 2017/02/17
Бодууштай юм бичсэн байна шүү
kk · 2017/02/17
гуцаа чи цагаан толгойлж сөөнгө хоолойлчоод юу гээд бгаа зоригын алсан алуурчин байж
Санал нэг байна. · 2017/02/17
Тийм шүү. Ард түмний 51% улсдаа байж л байгаа шүүдээ. Яагаад УИХ хөрөнгө хураах шийдвэрийг гаргаад байгааг ойлгохгүй байна. Босгосон мөнгө нь хууль бус бол шүүхээр шийдэгдэглдээ. Хууль бусаар босгосон мөнгий нь гаргуулж авах шийдвэрээ гаргуулчаад хурааж авна биздээ.
songogch · 2017/02/17
Demjij bna.Bid uhralt hiij bna.Huvin umch uls ornig hugjuulj bna.Ene setgegdel biched bga humuusig 1937-1970 ond avaachih yumsan .Tegj naij ardachilal erhe chuluuni talar oilgolttoi bolho humuus bna.
ард · 2017/02/17
эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан энэ явдал ардчилсан нам , ардчилсан ерөнхийлөгч, биднийг удирдаж байгаа хүмүүсийн үнэн төрх ил болсон явдал байлаа. үнэхээр харамсаж эх орондоо амьдрах аргагүй болж бна. ухаантай ард түмэн үүнийг чинь харж байгаа шүү
БАТ ҮҮЛД · 2017/02/17
ЧИ АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ ХҮҮХЭДТЭЙГЭЭ ХАМТАРЧ ЛУЙВАР ХИЙСЭН. ЧИНИЙ ТЭР АРДЧИЛАЛ ЧИНЬ ЭНЭ ҮҮ. МАН ХАРИН Ч АРД ТҮМНИЙ ӨМЧИЙГ ОЛИГАРХУУДААС САЛГАЖ АВЧ БАЙНА. БААТАР ГУАЙ ТА ТЭГЭЭД ЮУНЫ БААТАР ЮМ ДЭЭ. БИ ОЙЛГОДОГГҮЙ Ш ДЭЭ. ТА Ч ИЧДЭГГҮЙ ЮМ ШИГ БАЙНА ЛЭЭ
ард · 2017/02/17
эрдэнт ард түмний өмч та яагаад бусадтай нийлж хулгайлах гэсэн юм та бас ард нь байсан юм уу????????
Zochin · 2017/02/17
Ard tumnii hurungiig deeremdcheed yu geed hutsaad bga muu pyazda ve
Zochin · 2017/02/17
Ard tumnii hurungiig deeremdcheed yu geed hutsaad bga muu pyazda ve
сээгий · 2017/02/17
Батүүлээ битгий хуцаад бай Монголыг минь идэж ханадагүй хулгайч нар Эрдэнэт шал өөр асуудал шүү Цаашдаа та нарын ч хууль бус хөрөнгө хуримтлуулсанг хураах болтугай