УИХ дахь АН-ын бүлэг  өнөөдөр өргөтгөсөн хуралдааныхаа дараа мэдээлэл хийв. Энэ үеэр сэтгүүлчид өчигдөр баривчлагдсан Эдийн Засгийн Хөгжлийн Сайд асан Н.Батбаяр, УИХ- дахь АН-ын бүлгийн дарга асан Б.Гарамгайбаатар нарын тухай тус намын бүлгийн байр суурийг нь лавлав. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ тухай : 
 
"Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нараас байцаалт авна гэж дуудаад  гэнэтийн баривчилгаа хийсэн нь маш их  анхаарал татаж байна. АН гишүүдээ хамгаалах үүрэгтэй. Ер нь бол Хөгжлийн банкны зээлүүд эзэн холбогдогчтой, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээл. Үүнд улс төрийн байр сууринаас хандаж буй нь буруу.  
 
Зорилготойгоор улс төрийн үйл ажиллагаа болгож байна гэж үзэж байна.Бид хоёр андыгаа идсэн, уусан гэж бодохгүй байна. Өчигдөр баривчлахдаа ар гэрт нь хэлээгүй байна лээ. 
Эцэст нь  хэлэхэд М.Энхболдын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа сөрөг хүчний гишүүдийн баривчилгаагаар эхэлж буй нь энэ байх" гэв
.Дашрамд дурьдахад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ба баривчлагдаад буй Д.Эрдэнэбат, Б.Гарамгайбаатар нар нь МҮДНЯК фракци буюу "Монголын Үндэсний Дэвшлийн Нам-Холбоо" ТББ-ын гишүүд, нэг багийнхан юм.
 
Ч.Явуу
sonin.mn