Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн зүг, мөр гаргах зурхай
2017/02/25
XVII жарны Алтан унжлагат хэмээх Гал тахиа жилийн шинийн нэгний өглөө мөр гаргах ёсыг тахиа жил, бар сар, тахиа өдөр, луу цагийн хар нохой амыг зөрүүлэн тооцон гаргав. Энэ өдөр нийт сүсэгтэн олон хэрхэн зүг мөрөө гаргах албан ёсны тайлбарыг Монгол зурхайн “Түвдэнпэлжээлин” хийдээс бэлтгэсэн болно.
ГАЛ СУУДАЛ
Эр – 1905 , 1913 , 1921 , 1929 , 1937 , 1945 , 1953 , 1961 , 1969 , 1977 , 1985 , 1993 , 2001 , 2009
Эм- 1909 , 1907 , 1925 , 1933 , 1941 , 1957 , 1965 , 1973 , 1981 , 1989 , 1997 , 2005 , 2013
Засал: Хойд зүгт гарч “Ум базар пад, дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад урд зүгээс ирнэ.
ШОРОО СУУДАЛ
Эр – 1904 , 1912 , 1920 , 1928 , 1936 , 1944 , 1952 , 1960 , 1968 , 1976 , 1984 , 1992 , 2000 , 2008 , 2016
Эм- 1910 , 1918 , 1926 , 1934 , 1942 , 1950 , 1958 , 1966 , 1974 , 1982 , 1990 , 1998 , 2006 , 2010
Засал: Баруун хойд зүгт гарч “Ум бадма дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгээс ирнэ.
ТӨМӨР СУУДАЛ
ЭР- 1903 , 1911 , 1919 , 1927 , 1935 , 1943 , 1951 , 1959 , 1967 , 1975 , 1983 , 1991 , 1999 , 2007 , 2015
ЭМ- 1903 , 1911 , 1919 , 1927 , 1935 , 1943 , 1951 , 1959 , 1967 , 1975 , 1983 , 1991 , 1999 , 2007 , 2015
Засал: Баруун урд зүгт гарч “Ум радна дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад баруун зүгээс ирнэ.
ОГТОРГУЙ СУУДАЛ
Эр – 1910 , 1918 , 1926 , 1934 , 1942 , 1950 , 1958 , 1966 , 1974 , 1982 , 1990 , 1998 , 2006 , 2014
ЭМ -1904 , 1912 , 1920 , 1928 , 1936 , 1944 , 1952 , 1960 , 1968 , 1976 , 1984 , 1992 , 2000 , 2008 , 2016
Засал: Зүүн хойд зүгт гарч “Ум пагма дагийни хум мама бизьяа сууха” тарнийг 7-21 удаа уншаад баруун урд зүгээс ирнэ.
УС СУУДАЛ
ЭР – 1909 , 1917 , 1925 , 1933 , 1941 , 1949 , 1957 , 1965 , 1973 , 1981 , 1989 , 1997 , 2005 , 2013
ЭМ – 1905 , 1913 , 1921 , 1929 , 1937 , 1945 , 1953 , 1961 , 1969 , 1977 , 1985 , 1993 , 2001 , 2009 , 2017
Засал: Урд зүгт гарч “Ум гарма дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад хойд зүгээс ирнэ.
УУЛ СУУДАЛ
ЭР – 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996, 2004 , 2012
ЭМ – 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010
Засал: Баруун хойд зүгт гарч “Ум будда дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн хойд зүгээс ирнэ.
МОД СУУДАЛ
ЭР – 1907 , 1915 , 1923 , 1931 , 1939 , 1947 , 1955 , 1963 , 1971 , 1979 , 1987 , 1995 , 2003 , 2011
ЭМ- 1907 , 1915 , 1923 , 1931 , 1939 , 1947 , 1955 , 1963 , 1971 , 1979 , 1987 , 1995 , 2003 , 2011
Засал: Хойд зүгт гарч “Ум базар дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн зүгээс ирнэ.
ХИЙ СУУДАЛ
Эр – 1906 , 1914 , 1922 , 1930 , 1938 , 1946 , 1954 , 1962 , 1970 , 1978 , 1986 , 1994 , 2002 , 2010
ЭМ- 1908 , 1916 , 1924 , 1932 , 1940 , 1948 , 1956 , 1964 , 1972 , 1980 , 1988 , 1996 , 2004 , 2012
Засал: Урд зүгт гарч “Ум базар пад дагийни хум мама бизьяа суха” тарнийг 7-21 удаа уншаад зүүн урд зүгээс ирнэ.
Төрсөн билгийн жил хийгээд насаа зөв тогтоох арга
Аргын оныг билгийн жилд, билгийн жилийг аргын онд шилжүүлэхэд доорхи хүснэгтийг ашиглана. Хүснэгтэд буй тоонууд нь жарны доторхи жилийн дугаар болно. Тэр дугаар нь тухайн жил болон түүний махбодь хоёрын уулзвар дээр буй.
Махбодь жил |
Гал | Шороо | Төмөр | Ус | Мод |
Туулай | 1 | 13 | 25 | 37 | 49 |
Луу | 50 | 2 | 14 | 26 | 38 |
Могой | 51 | 3 | 25 | 27 | 39 |
Морь | 40 | 52 | 4 | 16 | 28 |
Хонь | 41 | 53 | 5 | 17 | 29 |
Бич | 30 | 42 | 54 | 6 | 18 |
Тахиа | 31 | 43 | 55 | 7 | 19 |
Нохой | 20 | 32 | 44 | 56 | 8 |
Гахай | 21 | 33 | 45 | 57 | 9 |
Хулгана | 10 | 22 | 34 | 46 | 58 |
Үхэр | 11 | 23 | 35 | 47 | 59 |
Бар | 60 | 12 | 24 | 36 | 48 |
Жарны тооллын билгийн жилийг аргын онд шилжүүлэх арга
Одоо билгийн жилийг хүснэгт ашиглан аргын онд шилжүүлэх хялбар аргыг зохиоё. Жарны дугаарыг а, жилийн дугаарыг b, билгийн жилд харгалзах оныг о үсгээр тэмдэглэе. Билгийн жилийг аргын онд шилжүүлэх томъёо нь:
о=1026+(a-1)*60+b болно. Жишээлбэл: XVI жарны гал морин жилийг аргын онд шилжүүлье. Жарны дугаар нь а=16, хүснэгтээс харвал гал морин жил нь b=40
o=1026+(a-1)*60+b=1026+(16-1)*60+40=1026+900+40=1966 буюу 1966 он болж байна.
Аргын оныг жарны жилд шилжүүлэх арга
Одоо аргын оныг билгийн жилд шилжүүлэх аргыг зохиоё. Тухайн аргын оноос 1026-г хасч, гарсан ялгаврыг 60-д хуваасны бүхэл үлдэгдэл нь олох билгийн жилийн дугаар бөгөөд ногдвор дээр нэгийг нэмбэл олох билгийн жилийг харъяалах жарны дугаар гарна. Хүснэгтэд буй дугаараар билгийн жил хийгээд түүний махбодыг олно.
1962 оныг билгийн жилд шилжүүлье.
1962-1026=936. 936:60=15(36). 36 нь билгийн жилийн дугаар. Хүснэгтээс харвал 36 дугаартай жил нь усан бар байна. 15+1=16. усан бар жилийг харъяалах жарны дугаар 16 буюу 1962 он нь XVI жарны усан бар жил болж байна. Дээрх хоёр аргаар төрсөн жилээ олж болно.